Дотоодын үйлдвэрлэгчдийн сурагчийн дүрэмт хувцасны үнийн мэдээлэл

0
953

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийж байгаа билээ.

Шалгалтаар томоохон зах, худалдааны төв, бичиг хэрэгслийн өргөтгөсөн худалдаа, сүлжээ дэлгүүрүүдийг хамруулж байгаа бөгөөд энэ сарыг дуустал үргэлжлэх юм. 

Шалгалтын хүрээнд улсын байцаагчдын зүгээс бараа бүтээгдэхүүний үнийг ил тод байршуулах, хэрэглэгчийн сонголтод нөлөөлөхгүйгээр барааны талаарх үнэн зөв, бодит мэдээллээр хангаж ажиллах талаар худалдаа эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа аж. 

Өрсөлдөөнийг хязгаарласан болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийг ирүүлж хамтран ажиллахыг ШӨХТГ-аас мэдээллээ. 

Дотоодын үйлдвэрлэгчдийн сурагчийн дүрэмт хувцасны үнийн мэдээлэл