No menu items!
HomeХэн юу хэлэвХ.Нямбаатар: "Авлига" хорооллын хувьд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийн төсөл бэлтгэгдэж байна

Х.Нямбаатар: “Авлига” хорооллын хувьд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийн төсөл бэлтгэгдэж байна

-

“Найман ишигний” гэж нэрлэгдэх болсон малын хулгайн хэргийн давж заалдах шатны шүүх хурал наймдугаар сарын 2-нд болж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр сум дундын анхан шатны шүүхэд буцаагаад буй. Уг асуудлаар болон авлига хорооллын талаар Хуульзүйн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Өнчин ишиг хэмээн шуугиад буй энэ хэрэг аль аль талдаа хатуу сургамж болж байна. Малын хулгай 2017-2020 оны хооронд огцом нэмэгдэж, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 1,809 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 90 хувиар өссөн байдаг. Учир нь малын хулгайчид 24-өөс бага бог, 8-аас бага бод мал хулгайлбал хөнгөн ял шийтгэлтэйг далимдуулж малын хулгайн тоо  ийнхүү огцом өссөн дүн гарч байлаа.

Өөрөөр хэлбэл цөөн тооны мал хулгайлж, бага хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх гэх мэт зохицуулалт байсан.

2020 онд УИХ-аас Эрүүгийн хуульд малын хулгайтай тэмцэх бодлогын хүрээнд дээрх үйлдлийг таслан зогсоож зохих өөрчлөлтүүдийг хийж баталсан. Ингэснээр сүүлийн жилүүдэд малын хулгайн тоо багасаж 2023 оны долдугаар сарын байдлаар малын хулгайн гэмт хэрэг 437 бүртгэгдсэн нь уг хуулийн өөрчлөлт үр дүнгээ өгч байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт Авлига хорооллын хувьд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийн төсөл бэлтгэгдэж байна” гэв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд