No menu items!
HomeОнцлохЦ.Даваасүрэн: Хархорин хотыг байгуулах газраа сонгоод системээс газар олголтыг зогсоосон

Ц.Даваасүрэн: Хархорин хотыг байгуулах газраа сонгоод системээс газар олголтыг зогсоосон

-

Шинэ Хархорин хотын бүтээн байгуулалтын талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сүүлийн үед гаднын компаниуд дагуулсан хүмүүс Хархорин хотыг бүхэлд нь бариад өгье, нисэх буудал болон хурдны галт тэрэгний замыг нь бариад өгье гээд гарч ирж, ерөнхийлөгчтэй уулзъя гэдэг. Ерөнхийлөгч болон сайд нар гаднын компанийнхантай уулзалт хийхдээ ГХЯ-тай зөвшилцөж, нэг цонхны бодлогоор харьцдаг.

Хархорин хот Улаанбаатар шиг төлөвлөлтгүй хот болохгүй. Хархорин хотыг байгуулах газраа сонгосон байгаа. Газрын геодезийн судалгааг хийж усны нөөц болон хот байгуулах хөрс шороотой эсэхийг тогтооно. Судалгааны ажлын дараа аль хэсэгт орон сууцны хороолол байх вэ гэдэг орон зайн төлөвлөлтийг хийх юм. Үүнд нэлээд хугацаа шаардана. Ингэсний дараа хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.

Хархорин хотыг байгуулах газраа сонгоод системээс газар олголтыг зогсоосон. Тэнд газар олголт хийгдэхгүй” гэв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд