No menu items!
HomeЯрилцлагаМ.Гантулга: Солонгост байгаа ч Монголынхоо нийгмийн даатгалд хамрагдаж болно

М.Гантулга: Солонгост байгаа ч Монголынхоо нийгмийн даатгалд хамрагдаж болно

-

ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасгийн мэргэжилтэн М.Гантулга зөвлөж байна.

-БНСУ-д оршин сууж буй иргэд Монгол Улсын нийгмийн даатгалын ямар төрөлд яаж хамрагдах вэ?

-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэн оршин сууж байгаа манай орны иргэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасагт хандаж өөрийн орны нийгмийн даатгалд хамрагдах боломжтой. Үүнд:

  • БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын нийгмийн даатгалын зөвхөн тэтгэврийн даатгалд албан журмаар даатгуулна.
  • Харин оюутан, суралцагсад, түр болон удаан хугацаагаар зорчигсод, БНСУ-ын аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсад, мөн хууль бусаар оршин сууж буй иргэд Монгол Улсын нийгмийн даатгалд сайн дураар даатгуулна.

-Даатгалд хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспортын аль нэг, хөдөлмөр эрхэлж байгаа бол ажлын газрын гэрчилгээний хуулбар байхад болно.

-Нийгмийн даатгалд сард хэдий хэмжээний шимтгэл төлөх вэ ?

-Сар бүр 40,000 воноос доошгүй хэмжээгээр даатгалын шимтгэл төлнө.

  • Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэд тэтгэврийн даатгалд сар бүр 40,000 вон төлнө.
  • Бусад хэлбэрээр ажиллаж, амьдарч байгаа иргэд сайн дурын даатгалд 40,000 воноос доошгүй хэмжээгээр өөрөө сонгон төлөх боломжтой. Дээд хэмжээ: Тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (2020.01.01-нээс 420,000 төг) 10 дахин нэмэгдүүлсэн дүнгийн 13.5 хувиас хэтрэхгүй байна. Вонд шилжүүлэн тооцно.

-Шимтгэлээ ямар хэлбэрээр төлөх вэ ?

-Даатгалын гэрээн дээр заасан БНСУ-ын холбогдох банкны /Hana, Shinhan, Woori, Kookmin/ дансанд сар бүр бэлэн мөнгөөр тушаах, банкны автомат машинаар, гар утсаар, интернэт банкаар шилжүүлэх болон ажил олгогчдоо хүсэлт тавьж цалингаасаа суутгуулж ажил олгогчоор гүйлгээ хийлгэх зэрэг хэлбэрүүдээр төлж болно.

-Шимтгэлээ дансандаа орж байгааг хэрхэн хянах вэ?

-Даатгуулагч даатгалын шимтгэлээ шилжүүлсний дараагийн ажлын өдрөөс хойш тус төвийн Нийгмийн даатгалын тасагтай утсаар холбогдож асуух, шаардлагатай бол шимтгэл төлсөн баримтыг факс, шуудангаар болон биеэр ирэн авч болно. Мөн Нийгмийн даатгалын гар утасны аппликейшн ашиглан шалгах боломжтой.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь Монгол Улсад ажилласан жилд тооцогдох уу?

-БНСУ-д ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэд өөрийн орны нийгмийн даатгалд хамрагдан шимтгэл төлсөн хугацаа нь Монгол Улсад ажилласан буюу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд тооцогдоно.

-Нийгмийн даатгалын дэвтрээ хаана бичилт хийлгэж, баталгаажуулах вэ?

-Монгол Улсад Нийгмийн даатгалын ерөнхий газарт баталгаажуулна. Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу 13/1 Утас: 328030, 7777-1289

-Даатгуулагчийн воноор төлсөн шимтгэлийг төгрөгөөр хэрхэн тооцож баталгаажуулах вэ?

-Даатгуулагчийн воноор төлсөн шимтгэлийг тухайн сарын эхний Даваа гарагийн Монгол банкны ханшаар тооцон төгрөгт шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт төгрөгөөр бичиж баталгаажуулна.

-БНСУ-ын ижил төстэй даатгалуудаас чөлөөлөгдөх боломжтой юу?

-БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөх боломжтой. Хоёр орны Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн дагуу өөрийн орны тэтгэврийн даатгалд хамрагдсан тухай гэрчилгээг ажил олгогчид өгснөөр БНСУ-ын 4 гол даатгалын нэг Үндэсний тэтгэврийн даатгал (국민연금/гүгмин ёнгым)-д шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөх боломжтой юм.

Эх сурвалж: БНСУ дахь хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд