No menu items!
HomeОнцлохЦ.Хуланд юуны учир ял оноов

Ц.Хуланд юуны учир ял оноов

-

Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг гэм буруутайд тооцож, шүүх шийдвэрээ гаргалаа. 

Яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял оноосон байна. Мөн хэрэгт холбогдсон Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноожээ. 

Шүүхийн шийдвэрлэлтийн тоймыг уншиж танилцуулав. 

Тус тоймд “Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд шилжүүлэхдээ нууцтай холбоотой буюу маш нууцын зэрэглэлтэй ирүүлсэн тул шүүх хуралдааныг хаалттай хянан хэлэлцсэн бөгөөд шүүхээс гаргасан шийдвэрийг товч танилцуулъя.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох Эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх 2023 оны долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш хаалттайгаар хянан хэлэлцлээ.

  • Шүүхээс шүүгдэгч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг, 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, есөн жил зургаан сарын хугацаатай хорих ялаар
  • Шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, найман жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарыг гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238,683,390 төгрөг авсан болох нь тогтоогдсон хэмээн үзэж шүүгдэгч Ц.Хулангаас 159,753, 220 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Отгонбаатараас 78,930,170 төгрөг, тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв” хэмээн уншиж танилцууллаа. 

Энэ хэрэг нь төрийн нууцтай холбоотой, маш нууцын зэрэглэлтэй учраас үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүйг нэмж хэлэв. 

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд