No menu items!
HomeНийгэмХууль: Үндэсний их баяр наадмаар зургаан хоног амарна

Хууль: Үндэсний их баяр наадмаар зургаан хоног амарна

-

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэсгээс онцлон хүргэж байна.

2022 оны зургаадугаар сард Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, баталсан. Ингэснээр Үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 10-наас эхлүүлж, долдугаар сарын 15-ныг дуустал бүх нийтээрээ зургаан хоног амрах хууль мөрдөгдөж эхэлжээ. Тэгэхээр энэ жил наадмын албан ёсны амралт Бямба, Ням гарагийн амралтын өдөртэйгөө нийлээд долдугаар сарын 17-ныг хүртэл үргэлжлэх нь.

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ

4 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын өдөр

4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:

4.1.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15;

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ

5 дугаар зүйл.Үндэсний их баяр наадам

5.1.Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ.

5.2.Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу аймаг, сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ.

5.3.Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан энэ зүйлийн 5.2-т зааснаас өөр өдрүүдэд улс, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх бөгөөд улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно.

5.4.Энэ хуулийн 5.3-т заасан нөхцөлд аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх хугацааг 08 дугаар сарын 10-ны өдрөөс хэтрүүлэхгүй байхаар тогтооно.

5.5.Улсын баяр наадмыг нийслэл хотод, эсхүл Засгийн газраас тогтоосон газарт, аймаг, сумын баяр наадмыг тухайн шатны Засаг даргын тогтоосон газарт тэмдэглэнэ.

5.6.Газар зүйн байршлын хувьд нэг аймгийн зэргэлдээ сумын баяр наадмыг хамтран зохион байгуулан тэмдэглэж болно.

5.7.Улсын баяр наадмаар нийслэлийн алслагдсан дүүргийн баяр наадмыг тусад нь зохион байгуулж болно.

5.8.Энэ хуулийн 5.7-д заасан баяр наадмыг зохион байгуулахад аймгийн баяр наадамтай адилтган үзнэ.

5.9.Улс, аймаг, сумын баяр наадмаар үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын болон шагайн харваа, үндэсний хурдан морины уралдааныг явуулна.

5.10.Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ.

5.11.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын баяр наадмаас тусдаа нийслэл хот, дагуул хот, дүүрэг, хороо, баг баяр наадам зохион байгуулахгүй.

5.12.14-өөс 18 насны өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан болон сурын харвааг Үндэсний их баяр наадмаар зохион байгуулж болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд