No menu items!
HomeОнцлох үйл явдалМЭДЭГДЭЛ: Гандантэгчэнлин хийд, Хамба ламын зүгээс н.Өнөрцэцэгтэй уулзах, холбоо тогтоох оролдлого хийгээгүй...

МЭДЭГДЭЛ: Гандантэгчэнлин хийд, Хамба ламын зүгээс н.Өнөрцэцэгтэй уулзах, холбоо тогтоох оролдлого хийгээгүй болно

-

Олны анхаарлын төвд ороод буй лам хүүхдүүдийн хэрэгтэй холбоотойгоор сэтгүүлч н.Өнөрцэцэг фейсбүүк хуудсандаа “Өнөрцэцэг гуай манайд камергүй ирээд Чойхамба гуайтай уулзаач гээд төв Гандангаас ярьжээ. Гурвын гурван хүүхэд хүчиндүүлснээ ба, бэ-гүй яриад байна, надтай уулзах яахав ээ наад хохирсон хүүхдүүдтэйгээ хүн ёсоор уулз, дараа нь хамба ёсоор олон нийтийнхээ өмнө гарч ирж бодит байдлаа ярь. Би хамбатай уулзах гэж энэ сэдвийг хөндөөгүй” хэмээн бичсэн юм.

Үүнд Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, ОНХА-наас хариу тайлбар гаргажээ.

Уг тайлбарт,

“н.Өнөрцэцэг танаа

Гандантэгчэнлин хийд, Хамба ламын зүгээс тантай болон танай мэдээллийн сувагтай албан ба албан бусаар уулзах, холбоо тогтоох оролдлого хийгээгүй болно. Та олон нийтийн сүлжээнд олны анхаарлыг татах зорилго агуулаагүй л бол хэзээ, хэн, ямар дугаараас, ямар платформ ашиглаж тантай холбогдсоныг баримтаар нотлоно уу.

Хэвлэл мэдээлэл, ОНХА” хэмээсэн байна.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд