No menu items!
HomeОнцлох үйл явдалС.Одонтуяа: Төр төлнө гэхээр бүгд малчин гээд НДШ-ээ төлүүлэх юм биш үү

С.Одонтуяа: Төр төлнө гэхээр бүгд малчин гээд НДШ-ээ төлүүлэх юм биш үү

-

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцлээ.Уг хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах заалт орсон юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Малчдын НДШ-ийн 50 хувийг төр төлөх талаар МАН бүлгийн хурал дээрээ гишүүдтэйгээ ярьж нэгдсэн шийдэлд хүрсэн үү. Шударга хөдөлмөр эрхэлж, татвараа төлөх гээд чадан ядан зүтгэж байгаа хүмүүсийн ажиллах урам зориг руу ус цацаж байна. 

Малчин хүний нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр төлнө гэж байна. Ямар хүнийг малчин гэж хэлэх вэ?. Төр төлнө гэхээр бүгд малчин гээд нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх юм биш үү. 

Сонгууль дөхөж байхад иймэрхүү хууль батлахаа болъё гэж хэлсэн. Сонгуулиар малчид дээрээ очиж сурталчилгаа хийх гэж байгаа юм уу. Би татвар төлөгч олон мянган иргэдийг төлөөлөөд сууж байгаа учраас хэлэх хэрэгтэй. Иймэрхүү шийдвэрүүд сонгодог утгаар нь эдийн засаг, зах зээл, хувь хүмүүсийн хариуцлага гэх зүйлийг байхгүй болгож байна” гэв

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд