No menu items!
HomeОнцлох үйл явдалМ.Оюунчимэг: Малчдын НДШ-ийн 50 хувийг төр даана гэж байгаа нь иргэдээ ялгаварласан...

М.Оюунчимэг: Малчдын НДШ-ийн 50 хувийг төр даана гэж байгаа нь иргэдээ ялгаварласан буруу үзэл

-

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах заалт орсон юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Малчдын НДШ-ийн 50 хувийг төр даана гэж байгаа нь иргэдээ ялгаварласан буруу үзэл рүү оруулж байна. Ялангуяа Нийгмийн даатгалын багц хуулиар нийгэмд буруу жишиг тогтоох нь буруу. Зарим малчин ч ийм байр суурьтай байгаа.

128 тэрбум төгрөг гарна гэхэд зөрүү нь 44 тэрбум төгрөг байгаа юм билээ. Мянгат малчин болон түүнээс илүү орлоготой малчин цөөхөн. Ихэнх нь туслах малчид байдаг. Төрөөс НДШ-ийн 50 хувийг даалаа ч өөрсдөө 50 хувиа төлөх боломжгүй гэсэн судалгаа байна.

Байгалийн хэцүү нөхцөлд ажилладаг малчдаа харж үзэж байгаа юм бол тариаланчдыг яагаад дэмжихгүй байгаа юм бэ? Улаанбаатар хотын тухайд өрхийн бизнес эрхэлж байгаа, сайн дураараа зах дээр борлуулалт хийж байгаа хүмүүс иргэдээ ялгаварлаж байгаад дургүйцэж байна.

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл нь бүх хүнд хамаатай учир бид маш нухацтай ажиллах ёстой” хэмээв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд