No menu items!
HomeОнцлох үйл явдалХ.Ганхуяг: Яагаад мянгат малчны тэтгэврийг ипотекийн зээлтэй, лизингтэй иргэд төлөх ёстой юм

Х.Ганхуяг: Яагаад мянгат малчны тэтгэврийг ипотекийн зээлтэй, лизингтэй иргэд төлөх ёстой юм

-

Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Уг хуульд малчдын НДШ-ийн 50 хувийг таваас доошгүй жил төр хариуцаж төлөх заалтыг тусгасан. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Малчдын НДШ-ийн 50 хувийг улсын төсвөөс төлнө гэсэн заалт орсон байна. Хувиараа бизнес эрхэлж байгаа хүний НДШ-ийн 50 хувийг төсвөөс төлөөд байх юм уу. Тэгвэл тариаланч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг яах вэ. Малчид нийгмийн дундаж анги. Энэ заалтаа буцааж татмаар байна.

Халамж, тэтгэврээ ялгамаар байна. Яагаад мянгат малчны тэтгэврийг ипотекийн зээлтэй, лизингтэй иргэд төлөх ёстой юм. Малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцаж төлөх нь шударга бус байна” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд