No menu items!
HomeНийгэм"Малчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр НДШ төлбөл таван жилийн хугацаанд төр 50...

“Малчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр НДШ төлбөл таван жилийн хугацаанд төр 50 хувийг нь хариуцна”

-

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй холбогдуулан албаныхан мэдээлэл өглөө. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Эрэгтэй хүн дунджаар 15 жил, эмэгтэй хүн 20 жил тэтгэвэр авдаг. Үүнтэй уялдуулж бид тооцоолол хийж байгаа. Хувийн тэтгэврийн сангийн 30 хувийг ипотек, эрүүл мэнд, боловсролд зарцуулах эрхийг нээж өгч байна. 

Хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр өвлүүлэх тухайд гэвэл 2030 оноос тодорхой хуримтлал үүссэнээр тэтгэвэр өвлүүлэх боломжтой болно. Зохицуулалтын хувьд доод тал нь 10 жил хамт амьдарсан гэр бүлийн хүн нь байх юм” хэмээв. 

Харин УИХ-ын гишүүн П.Анужин “Хэрвээ малчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлбөл таван жилийн хугацаанд төр 50 хувийг нь хариуцах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.

Малчдад яагаад ингэж хандаж байгаа юм бэ гээд энэ асуудлыг өнгөц харж дургүйцэж байгаа хэсэг бий. Төр 50 хувийг нь хариуцаад НДШ-ийг нь төлүүлэх, одоогийн байгаа нөхцөл байдлаар урагшлах хоёр харьцуулшгүй судалгаа гарч байгаа. Малчдыг дэмжих бодлогыг хуулийн төсөлд оруулж байна” гэдгийг хэллээ. 

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд