No menu items!
HomeНийгэм"Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-д сүүлийн зургаан сарын мөнгийг нөхөж олгоно"

“Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-д сүүлийн зургаан сарын мөнгийг нөхөж олгоно”

-

Хүүхдийн 100,000 төгрөгөөс хасагдсан 9%-д долдугаар сарын 1-нээс олгож эхлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр Монгол Улсын 1.2 сая орчим бүх хүүхдэд сар бүр хүүхдийн мөнгө авдаг болох юм.

Түүнчлэн, Сангийн сайд Б.Жавхлан хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-д сүүлийн зургаан сарын мөнгийг нөхөж олгоно хэмээн мэдээлсэн. Тодруулбал 2023 оны нэгдүгээр сараас хойших хүүхдийн мөнгө буюу нэг хүүхдэд 600,000 төгрөгийг нөхөж өгөх ажээ.

Харин долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө авах хүсэлтийг хэрхэн гаргах тухай журмыг энэ долоо хоногт Засгийн газар баталсны дараа иргэдэд мэдээлнэ гэдгийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэлсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд