No menu items!
HomeХэн юу хэлэвО.Батсүх: Л.Чинбат нь морьтой хүнийг дайрч унагаагаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

О.Батсүх: Л.Чинбат нь морьтой хүнийг дайрч унагаагаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

-

“Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой бичлэг цахим орчинд цацагдсан.

Тэгвэл уг асуудлаар “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын өмгөөлөгч О.Батсүх “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт болсон бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Миний хувьд “Гацуурт” ХХК-ийн өмгөөлөгч, хуулийн зөвлөхөөр ажилладаг. Л.Чинбат нь морьтой хүнийг дайрч унагаагаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Тэр хүмүүс “Гацуурт” ХХК-ийн адууг дур мэдэн тууж явсан. Өчигдөр буюу 2023.06.14-ний өдөр “Гацуурт” ХХК өөрийнхөө адуунуудыг хашаа руугаа аваачиж хаших гэж байсан боловч үл таних хэсэг этгээд ирж Гацуурт ХХК-ийн ажилчдыг зодож танай адууг Сэлэнгийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй хэмээж, улмаар компанийн нэг ажилтны гарыг хүнд гэмтээж хугалсан. Мөн компанийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдүүд 100 орчим адууг хулгайлж авч явахыг завдсан. Энэ нөхцөл байдлаас үүдэж өчигдөр шөнө хэсэг бүлэг этгээд болон “Гацуурт” ХХК-ийн адуу тууж явсан ажилчдын дунд маргаан үүссэн байдаг. Энэ асуудлаар тухай үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цаашлаад сумын удирдлагуудад хүртэл гомдлоо гаргасан.

Асуудлын гол нь тухайн тарсан бичлэг бүх процессыг өгүүлээгүй буюу зөвхөн нэг хэсгийг л харуулсан байна лээ. Бичлэгийн өмнө болсон явдлаас тайлбарлахад тухайн морьтой залуучууд эхлээд адуу хулгайлж авч явахыг завдсан бөгөөд “Гацуурт” компанийн ажилчдын эсэргүүцэлтэй тулсан учраас хүч хэрэглэж, нэг ажилтны гарыг гэмтээж хугалсан асуудал үүссэн гэдгийг дахин хэлмээр байна. Энгийнээр эргэцүүлэхэд хэн ч гэсэн өөрийн өмч хөрөнгөө бусдад дээрэмдүүлэх, хулгайд алдахыг хүсэхгүй шүү дээ.

Ялангуяа эмэгтэй ажилтны биед халдаж гарт нь хүнд гэмтэл учруулсан учраас арга барахдаа “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат өөрийн автомашинтайгаа явж тухайн үйлдлийг зогсоож адуугаа тогтоосон. Гэтэл болсон үйл явдлын зөвхөн нэг хэсгийг бичиж авчхаад Л.Чинбат автомашинаараа мотоциклтой, морьтой хүнийг дайрч унагалаа гэсэн мушгин гуйвуулсан худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсанд гүнээ харамсаж байна” гэдгийг хэлжээ.

Мөн “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан” гэдгийг өчигдөр цахим хуудсаараа мэдэгдсэн билээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд