No menu items!
HomeНийгэмШүүх ипотекийн зээлийн дүнгээс банкууд 1 хувийг суутгах нь үндэслэлгүй хэмээн үзжээ

Шүүх ипотекийн зээлийн дүнгээс банкууд 1 хувийг суутгах нь үндэслэлгүй хэмээн үзжээ

-

Шүүхээс арилжааны 9 банк ипотекийн зээлийн шимтгэлд 1 хувь авч буйг үндэслэлгүй гэж үзлээ. Тодруулбал, арилжааны банкууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авдаг. Энэ байдалд ШӨХТГ өнгөрөгч онд хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арилжааны есөн банканд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Эдгээр есөн банк нь ШӨХТГ-аас гаргасан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан байдаг бөгөөд шүүхээс арилжааны банкууд хууль зөрчөөгүй гэх шийдвэр гаргасны дагуу ШӨХТГ-аас давж заалдана гэдгээ илэрхийлж байв. Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, ШӨХТГ ялалт байгуулжээ. Тодруулбал шүүхээс ипотекийн зээлийн шимтгэл 1 хувь үндэслэлгүй хэмээн үзсэн байна.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд