No menu items!
HomeОнцлох үйл явдалХүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоор болж, энэ оны нэгдүгээр сараас хойших мөнгийг...

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоор болж, энэ оны нэгдүгээр сараас хойших мөнгийг нөхөж олгоно

-

Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Өнөөдөр өглөөний 10.00 цагт эхэлсэн МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох зэрэг асуудлуудыг хэлэлцэж буй билээ.

Тэгвэл бүлэг ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэхийг дэмжжээ. Учир нь Сангийн яам түүхэндээ анх удаа төсвийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна. Ингэснээр цалин, тэтгэврийг нэмэх нөөц боломж бүрдсэн аж.

Тиймээс бүлгээс цалин, тэтгэврийг ирэх долоодугаар сарын 1-нээс нэмэхийг 100 хувь дэмжжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан” Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар төсөвт тодотгол хийх асуудлыг шийдэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоор болж, энэ оны нэгдүгээр сараас хойших мөнгийг нөхөж олгохоор болж байна. Төсөвт тодотгол хийхэд нэмж 1.8 их наяд төгрөг шаардлагатай болж байна. Эх үүсвэрийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос бүрдүүлэх тооцоо судалгааг хийгээд байна. Эхний улирлын байдлаар бид 19.9 сая тонн нүүрс экспортолсон буюу нийт жилийн төлөвлөгөөний 30 гаруй хувь биелээд байна. Төсвийн орлого 38 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн сайн дүнтэй байна” хэмээв.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд