No menu items!
HomeНийгэмЭ.Амарсанаа: Нүүрсний гэх нэг ч хэрэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж...

Э.Амарсанаа: Нүүрсний гэх нэг ч хэрэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй

-

Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явц, Нүүрсний гэх тодотголтой хэргүүд шүүхэд шилжсэн эсэх талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өнөөдөр мэдээллээ. 

Энэ үеэр ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа “Олон нийтийн анхаарлыг татаад байгаа Нүүрсний гэх нэг ч хэрэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй. Бүгд мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд шүүхээс мэдээлэл өгөх боломжгүй юм. 

Тус хэрэгтэй холбогдуулан прокурорын саналаар Монгол Улсын Шүүхээс 23 иргэнд хязгаарлалт тогтоох, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Харин прокурорын саналаар Монгол Улсын Шүүхээс нэр бүхий төрийн өндөр албан тушаалтанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 

Авлига, албан тушаал, төрийн өндөр албан тушаалтнууд, Нүүрсний болон тусгай сангийн тодотголтой холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирсэн тохиолдолд тухайн үед нь нээлттэй мэдээлэл өгөх болно.

Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн асуудалтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа бөгөөд шүүхэд шилжиж ирээгүй” хэмээв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

трэнд