No menu items!
HomeУлс төрД.Амарбаясгалан: БЗС-гийн зээлийн асуудалд холбогдсон МАН-ын гишүүдэд анхааруулга, сануулга өгнө

Д.Амарбаясгалан: БЗС-гийн зээлийн асуудалд холбогдсон МАН-ын гишүүдэд анхааруулга, сануулга өгнө

-

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Монгол Улсад нийт 25 сан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 10 орчим нь улсын төсвөөс санхүүждэг. Цаашид сангуудыг ямар загвараар авч явах нь зөв бэ гэдэг шийдэл гаргах үүрэг авсан.

БЗС, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь журам, гэрээний үндсэн дээр чөлөөлөгдөх нөхцөлтэй. Эргэн төлөгдөхгүй байх нөхцөлтэй. Бусад сан тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгогддог, барьцаа хөрөнгө шаарддаг, эргээд хугацаандаа төлдөг онцлогтой.

Сангууд нь иргэдэд илүү өгөөжтэй байх нөхцөл боломжийг төвлөрч ярих нь зүйтэй гэж үзэж байгаа. Боловсролын багц хуулийг УИХ-аар хэлэлцэж буй. Төрд байгаа бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мэдээлэл далд байх тусам эрх мэдэлтэн, дарга удирдлагуудыг эрсдэлд оруулж байдаг сул талтай.

2020 онд олон нийтийг бухимдуулсан, тодорхой асуудалд холбогдсон этгээдүүдийн УИХ-д нэр дэвших эрхийг хасаж байсан. 

Парламентын гишүүнээр ажиллаж байсан 23 хүнийг нэр дэвшүүлэх эрхийг нь хааж байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог нэмэхийн үндсэн шалтгаан нь улс төрд байгаа эрх бүхий албан тушаалтан өөрт болон бусдад давуу байдал үүсгэдэггүй байх.

1992 оноос эхлээд УИХ-ын гишүүдийг ард түмэн дарга гээд хүлээгээд авчихсан. Нэр дэвшиж сонгогдож орж байгаа хүмүүс ч өөрсдийгөө том дарга гэж боддог. Энэ хандлагаас болоод өнөөдрийн нөхцөл байдал бий болсон гэж дүгнэж байгаа. Зээл авсан бол төлөх л ёстой. Зээлийг төлүүлэх чиглэлд Засгийн газар бодлого барьж ажиллана. БЗС-гийн зээлийн асуудалд холбогдсон МАН-ын гишүүдэд анхааруулга, сануулга өгнө. Боловсролын системд ялгаа заагтай байдлыг хална.” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд