No menu items!
HomeЗөвлөгөөӨндөр насны бүрэн тэтгэврийн талаарх мэдээлэл

Өндөр насны бүрэн тэтгэврийн талаарх мэдээлэл

-

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь нийгмийн батлагааг нь хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээ.

Улсын Их Хурлаас 2017.04.14-ний өдөр баталсаны дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3 дах хэсэгт заасан ажил олгогч, албан журмын болон сайн дурын даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар дор дурьдсанаар өөрчилсөн. Үүнд:

БҮРЭН ТЭТГЭВЭР гэж юу вэ?

 Энгийн өндөр насны тэтгэвэр
  • 2019 онд-20 жил 9 сар ба түүнээс дээш хугацаанд шимтгэл төлсөн эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл эсвэл 20 жил-20 жил 8 сар шимтгэл төлсөн эрэгтэй 60 нас 9 сар, эмэгтэй 55 нас 9 сар өөрөө хүсвэл
  • 2021 онд 21 жил шимтгэл төлсөн даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 настайдаа тэтгэвэр тогтоолгож болно.
  • 2022 онд нийтдээ 21 жил +3 сар ба түүнээс дээш хугацаанд, 2023 онд 21 жил +6 сар ба түүнээс дээш хугацаанд шитмтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Цаашид энэ хугацаа жил бүр 3 сараар нэмэгдэж 2037 оноос эхлэн 25 жил болно. /Зураг харах/
Олон хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэвэр
  • Төрүүлсэн болон 3 хүртлэх настайд нь үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхэдээ 6 нас хүртэл нь өсгөсөн эх нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, өөрөө хүсэл 50 настай тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
  • Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор ажилласан хугацааг 1 жил 6 сараар нэмэгдүүлэн тооцож тэтгэвэр тогтоодог.
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс дор дурьдсан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн тохиолдолд өөрөө хүсвэл харгалзах насанд хүрээд тэтгэврээ тогтоолгох эрхтэй. Үүнд:

Ажил мэргэжлийн нөхцөлийн тэтгэвэр

Даатгуулагч доорхи ажил мэргэжлээр 20-иос доошгүй жил эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил үүнээс 15-аас доошгүй жил тухайн ажил мэргэжлээр ажилласан бол өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

Үүнд:

  • Гоцлол дуучин
  • Бүжигчин
  • Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин
  • Агаарын болон хэрэглэлийн гимнастик
  • Акробат
  • Тэнцвэр, уран нугаралт
  • Хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин
  • Зэрлэг араатан, ан амьтан сургаж  тоглуулагч
  • Хөөмийчин
  • Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин
Бусад нөхцөлийн тэтгэвэр
  • Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.
  • Шүүгчээр нийт 25 ба түүнээс дээш жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн шүүгч өөрөө хүсвэл.
  • 30 ба түүнээс дээш жил ажиллаж тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд