No menu items!
HomeОнцлохБ.Саранчимэг: Бүх органик бүтээгдэхүүнийг маркжуулдаг болно

Б.Саранчимэг: Бүх органик бүтээгдэхүүнийг маркжуулдаг болно

-

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аубакир, Б.Саранчимэг нар хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2023.03.16-нд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Б.Саранчимэг мэдээлэл өгөхдөө “Органик бүтээгдэхүүний тухай хуулийг боловсруулж байгаа. Дэлхий нийт генетикийн өөрчлөлтгүй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монгол Улс эрүүл хөрс, малтай. Тиймээс энэ хуулийг батлуулснаар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломж бүрдэх юм. Цаашлаад ямар хүнсийг эрүүл, органик гэх вэ гэдгийг магадлан итгэмжилнэ. Хүнсний гарал үүслийг баталгаатай болгож, органик бүтээгдэхүүнийг маркжуулж өгнө.

Дэлхий дахинд органик бүтээгдэхүүнийг гаргахдаа энэ байгальд ээлтэй юу, үгүй юу гэдгийг судалдаг болчихсон байна. Бид хуулийг боловсруулах НҮБ-ын холбогдох хүмүүстэй хамтран ажилласан” гэсэн юм.

Түүнчлэн, Хуулийн төсөлд органик хүнсний бүртгэл мэдээллийг цахим сангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхойлон тусгах, импортыг орлох үндэсний органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх, үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, органик үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, урамшуулал, органик үйлдвэрлэл, бүтээгдэхүүнд тавих хяналт, хариуцлагын тогтолцооны асуудлыг нарийвчлан тусгасан байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд