ЭМД-ын сангаас паркинсон өвчнийг эмчлэх хоёр нэр төрлийн эм, бэлдмэлийг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. ЭМДҮЗ-ийн 11 дүгээр тогтоол болон ЭМДЕГ-ын даргын тушаалаар ерөнхий нэршлийн 159, худалдааны нэршлийн 621 эмийг 160 гаруй оношийн хүрээнд 30-100 хувийн хөнгөлөлттэй олгож байгааг ЭМДЕГ-аас мэдээлэв.
Та хөнгөлөлттэй эмийн дэлгэрэнгүй жагсаалттай ЭНД дарж танилцана уу.
ЭМДЕГ-ын тусламж үйлчилгээний багц хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгэ “Эрүүл мэндийн даатгалын сангаас олголог хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэн батлагдаад есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.
Энэ жагсаалт нь хэд хэдэн онцлогтой. Тухайлбал 0-18 насны хүүхдийн уналт таталтын эсрэг эмийг даатгалын сангаас 100 хувь, насан хүрэгчдийн уналт, таталтын эмийг 70 хувь хөнгөлж байгаа.
Мөн ЭМДЕГ нь хүн амын дунд зонхилон толхилддог өвчин болох зүрх судас, чихрийн шижин, халдварт өвчний үеийн эм зүйн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд Швейцар улсын “Глобал Новартис” компанитай төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд иргэдийн дунд зонхилон тохиолддог халдварт болон халдварт бус өвчний ерөнхий нэршлээр 15, худалдааны нэршлээр 24 эмийг 100 хувь даатгалаар хөнгөлөхөөр болсон” гэв.