No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндГ.Гантулга: Амьсгалын дасгал нь айдас, сэтгэл түгшил, стресс бууруулахад тусална

Г.Гантулга: Амьсгалын дасгал нь айдас, сэтгэл түгшил, стресс бууруулахад тусална

-

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалч эмч Г.Гантулга стрессийн түвшинг бууруулах, тайвшруулах, булчин сулруулах талаар дараах зөвлөгөөг өглөө.

Стрессийн түвшинг бууруулах, тайвшрах, булчин суллахад амьсгалын дасгал чухал байдаг.

Амьсгалын дасгал нь дараах үр дүнтэй:

Булчин сулруулах

Айдас сэтгэл түгшилтийг бууруулах

Өөрийгөө тайвшруулах

Стрессийн төвшинг бууруулах

Амьдралын идэвхийг сайжруулах

Стресээс хурдан ангижрах

Стрессийг даван туулахад тусална.

Дасгалыг өдрийн аль ч цагт, гэр бүлийн бүх гишүүд хийх боломжтой.

Энэ дасгалыг хийх явцад анхаарах зүйлс:

Толгой эргэх, дотор муухайрах зэрэг мэдрэмж илэрвэл дасгалыг түр зогсооно.

Дасгалыг үндсэн гурван байрлалд хийнэ.

Босоо байрлалаар

Суугаа байрлалаар

Хэвтээ байрлалаар

Аль нэг байрлалыг сонгоод зүүн гарын алгаа хэвлий дээрээ тавина.

Дараа нь баруун гараа зүүн гар дээрээ эвтэй байхаар тавина. Амьсгалаа яаж авч байгаагаа болон амьсгалаа хэрхэн зохицуулж байгаагаа мэдэрнэ.

Босоо байрлалаа сонгоод гараа байрлуулсны дараа амьсгалаа хамраараа алгуурхан авна.

Амьсгалаа авахдаа 2-3 секундийн хугацаанд аажмаар авч, 2-3 секундийн хугацаанд түгжинэ.

Амьсгалаа түгжих үедээ “Би тайван байна” гэж бодно. 2-3 секундийн хугацаанд аажмаар, зөөлнөөр амаараа үлээж гадагшлуулна.

Бичлэг үзэх

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд