No menu items!
HomeХэн юу хэлэв"Эмч нар гар харахгүйгээр сэтгэл гаргасан бол хүү минь эрүүл саруул байх...

“Эмч нар гар харахгүйгээр сэтгэл гаргасан бол хүү минь эрүүл саруул байх байсан”

-

Нийслэлийн Өргөө амаржих газарт 2022 оны аравдугаар сарын 4-ны өдөр кесар халалгаагаар хүүхдээ төрүүлсэн эх н.Энхцэцэг хүүхдийнхээ эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж хүүхэд нь тархины хүчилтөрөгчийн дутагдалтай болж, эрүүл мэндээрээ хохирсон учраас Өргөө амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч, сувилагч, тасгийн эрхлэгийг уучлалт гуйхыг шаардлаа. Хэрвээ эмч нар гар харахгүйгээр сэтгэл гаргасан бол хүү нь эрүүл саруул байх байсан гэж тэр нулист дуслуулан ярилаа.

Түүний ярьснаар 2022 оны аравдугаар сарын 2-ны өдөр ус нь гарч, эмнэлэгт ирсэн байна.

Харин Өргөө амаржих газрынхан савны амсар нээгдээгүй, өвдөлт өгөөгүй гэж зургаан цагийн зайтай гурван удаа үтрээнд нь тариа хийж нөхцөл байдлыг харсан гэв. Ингээд аравдугаар сарын 4-ний үдээс хойш хүүхэд нь бүтэх магадлалтай учраас кесар хагалгаа хийх шийдвэр гаргасныг ээжид хэлжээ.

Ингээд төрөнгүүд нь хүүхдийг бүтэлтэй төрсөн гээд сэхээн амьдруулах руу авч явсан байна. Хүүхдийг сар гаруй сэхээн амьдруулахад байлгаж байгаад эмнэлгээс гаргасан байна. Эх хүү хоёр эмнэлэгт байхдаа ковид тусаж, ханиад хатгаагаар өвдөхөд Өргөө амаржихынхан анхаарал халамж тавиагүй гэж тэрээр хэллээ.

Өргөө амаржихаас гараад Эх нялхаст хүүхдээ үзүүлэхэд зүрх нь цоорхой байсан, төрхийн халдвартай гэсэн онош сонссон байна. Өргөө амаржихынхан эхийн ус гарсан байхад гурван хоног ургийг гэдсэнд усгүй байлгаснаас халдвар авч, цаашлаад хүүхэд хүчилтөрчийн дутагдалтай болоход нөлөөлсөн гэж Энхцэцэг үзэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, эмч нарын буруутай үйлдлээс болж хүүхэд нь хохирсон гэж хэллээ. Тэрээр хүүхдээ тээж байх хугацаандаа эрүүл саруул, элдэв харшил, эмгэггүй байсан, хүүхдээ ч эрүүл тээж байгаагаа үзлэг оношлогоороо баталгаажуулж байсан гэв. Харин төрөх үеийн эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж хүүхдийнх нь ирээдүй тодорхойгүй, нүд нь хараагүй, чих юм сонсохгүй, амьд үхтэл шиг болсон байгааг хэлэв.

Тэрээр Эрүүл мэндийн яаманд уг асуудлаар хандсан ч хариу өгөхгүй байгаа юм байна. Монголд хүүхдийг нь эмчлэх боломжгүй гэсэн байна. Харин Туркт хүүхдийг нь эмчлэх боломжтой гэдэг мэдээг эмч дуулгасан бөгөөд ард түмнээс хандивт нэгдэхийг гуйлаа.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд