No menu items!
HomeХэн юу хэлэвЛ.Нанжид: Ахуйн багаж, техникээс болж гэмтэх тохиолдол их байна

Л.Нанжид: Ахуйн багаж, техникээс болж гэмтэх тохиолдол их байна

-

Сүүлийн үед ГССҮТ-ийн гар сарвууны тасагт олон тооны хүн өдөр тутмын хэрэглээг хөнгөвчлөх багаж, техникээс болж гэмтэж ирж, насан туршдаа тахир дутуу болох эрсдэлд орсоор байгааг ГССҮТ-ийн Гар сарвууны гэмтэл согогийн мэс засалч их эмч Л.Нанжид хэллээ. 

Тэрбээр фэйсбүүк дэх өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлэг хүргэхдээ “Сүүлийн үед техник технологи хөгжихийн хэрээр хүний хийж бүтээх өдөр тутмын хэрэглээ үйлдвэр үйлчилгээний ажлыг хөнгөвчлөх хялбарчлах олон төрлийн цахилгаан бараа бүтээгдэхүүн их гарах болж.

Үүнд гурил зуурагч, гурил илдэгч, мах машинддаг, мах хэрчдэг, яс хөрөөддөг мөн олон төрлийн миксерүүд гэх мэт ахуйн хэрэглээний машинууд, тастагч, гар хөрөө, цахилгаан харуул зэрэг мужааны багаж хэрэгслүүд орно. Хэдий хүн багаж техникээр ажлаа хөнгөн хялбар хийж болох ч аюулгүй ажиллагаа болон санамсар болгоомжгүй байдлаас үүсэх осол маш ихээр гаргаж байна.

Сүүлийн үед Гар сарвууны тасагт олон тооны хүмүүс энэ байдлаас болж гэмтэж, бэртэн ирж насан туршдаа тахир дутуу болох хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд орсоор байна. Тиймээс ойр тойрныхоо хүмүүс болон ах дүүс хамаатан садандаа болгоомжтой байхыг анхааруулж өгөөрэй” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд