“НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт /2023.03.22/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана” хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.
Энэ удаагийн тохиролд 2023 оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах тул системд баримтаа бүртгүүлэхийг сануулав. Иргэд сугалааны тохиролд хөндлөнгийн хянагчаар оролцох бол Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газарт хүсэлтээ гаргах боломжтой аж.