No menu items!
HomeЗөвлөгөөХӨСҮТ: Заг хүйтэн өвчний үед хэвлийн доод хэсгээр өвдөх зовиур илэрч болно

ХӨСҮТ: Заг хүйтэн өвчний үед хэвлийн доод хэсгээр өвдөх зовиур илэрч болно

-

ХӨСҮТ-өөс заг хүйтэн өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Заг хүйтэн өвчин нь Нейссерийн гонококк (Neisseria gonorrhoeae)-оор үүсгэгдэж, шээс бэлэг эрхтний салст бүрхэвчийг гэмтээдэг бэлгийн замаар дамжих халдвар юм.

Заг хүйтэн өвчин яаж халдварладаг вэ?

  • Заг хүйтэн өвчтэй хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох (амаар, үтрээгээр, шулуун гэдсээр)
  • Заг хүйтэн өвчний халдвартай жирэмсэн эмэгтэйгээс ураг төрөх үед  халдвар авна (нярайн нүдний салстын үрэвсэл)

Заг хүйтэн өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Нууц хугацаа дунджаар 2-5 хоног үргэлжилнэ. Заг хүйтэн өвчний үүсгэгч гонококк нь ихэвчлэн эрэгтэйчүүдэд шээсний суваг, эмэгтэйчүүдэд умайн хүзүү, шээсний суваг, бага насны охидод бэлгийн уруул, үтрээний салстыг үрэвсүүлнэ.

Эрэгтэйд илрэх шинж тэмдэг: Голчлон  шээсний сувгийн үрэвслээр илэрнэ.

  • Шээсний сүв орчим бага зэрэг загатнаж, ирвэгнэнэ
  • Шээхэд хорсоно, өвдөнө
  • Шээсний сувгаас өтгөн ногоон идээт ялгадас гарна
  • Шээсний сувгийн амсар улайж, хавагнана
  • Бэлгийн харьцааны үед өвдөнө
  • Шээс ойр ойрхон хүрнэ

Эмэгтэйд умайн хүзүүний үрэвслээр илрэх ба зовиур багатай, балархай хэлбэрээр (75%) элбэг тохиолдоно.

  • Бэлэг эрхтэн орчим эвгүй оргиж, загатнана
  • Умайн хүзүүний сувгаас өтгөн ногоон, идээт ялгадас гарна
  • Умайн хүзүүний салст улайж хавагнана
  • Хэвлийн доод хэсгээр өвдөх зовиур илэрч болно

Заг хүйтэн өвчний хүндрэл үүсэхэд ямар шалтгаанууд нөлөөлөх вэ?

  • Эмчилгээг үр дүнгүй хийх
  • Эмчилгээ таслах
  • Өөрөө буруу, дутуу эмчлэх
  • Эмчилгээний үед дэглэм алдагдах (Архи, спиртийн төрлийн ундаа хэрэглэх, бэлгийн хавьталд орох)
  • Бэлгийн замаар дамжих бусад халдвартай хавсрах

Заг хүйтэн өвчний үед ямар хүндрэлүүд үүсэх вэ?

Эрэгтэйд: 

  • Түрүү булчирхай, төмсөгний дайвар, үрийн цулцангийн үрэвсэл
  • Үргүйдэл

Эмэгтэйд

  • Аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл
  • Хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт
  • Умайн гадуурх жирэмслэлт
  • Үргүйдэл

Заг хүйтэн өвчин эмчлэгддэг үү?     

Мэргэжлийн эмчид хандаж бэлгийн хамтрагчийн хамт оношлогоо, эмчилгээ  хийлгэвэл бүрэн эдгэрдэг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд