No menu items!
HomeОнцлохГ.Өнөрбаяр: Бүх орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авахгүй

Г.Өнөрбаяр: Бүх орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авахгүй

-

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож авна гэх заалтыг оруулсан тухай мэдээлэл гараад буй. Уг хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганд танилцуулахаар болоод байгаа юм.

Харин уг асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тайлбар хийжээ.

Тэрбээр “Бүх орлогоос НДШ авна гээгүй. 1995 оноос одоог хүртэл хэрэгжиж байгаа хуульд ямар орлогоос НДШ авахыг зааж өгсөн. Тэр хэвээрээ байгаа. Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос л гэж зааж ирсэн” гэсэн байна.

Мөн тэрээр “Сүүлийн 10 жилийн үечлэлээр авч үзэхэд 2002 онд 285.5 мянга, 2012 онд 742.0 мянга, 2022 онд 1.1 сая иргэн албан журмаар даатгуулж байна. Өргөн баригдсан нийгмийн даатгалын багц хуулийн төслөөр хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлийг дэвшүүлэв. Хуулийн төслөө сайн, зөв үнэнээр нь тайлбарлах тал дээр анхааръя” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд