No menu items!
HomeХөтөчУлаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нүдний эмнэлгүүдийн мэдээлэл

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нүдний эмнэлгүүдийн мэдээлэл

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нүдний эмнэлгийн жагсаалтыг хүргэж  байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нүдний мэс заслын тасаг

Сүүлийн таван жилд Монгол улсад хийгдэж буй болрын мэс заслыг тоо болон чанарын хувьд тэргүүлж , нүдний даралтын хавхлага суулгах мэс засал, торлог шилэнцрийн мэс заслыг хийж байна.

Утас: 77046666

Хаяг: БГД, 10-р хороолол-2, Ард Аюушийн өргөн чөлөө, П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэг

“Болор мэлмий” нүдний эмнэлэг

Болор мэлмий эмнэлэг нь 2001 оны 11-р сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус эмнэлэг хэвтүүлж эмчлэх 20 ортой, амбулатори, мэс засал, лазерын гэсэн 3 хэсэгт хуваагдаж 10 эмч, 9 сувилагч, нийт 34 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Утас: 11 315409

Хаяг:  БГД, 2-р хороо, Баруун 4н зам, Монголын Үйлдвэрчний соёлын ордны баруун хажууд

“Гэрэл” нүдний эмнэлэг

Гэрэл нүдний эмнэлэг нь 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нүдний бүх төрлийн амбулаторийн үзлэг, оношилгоо хийж, эмчигээ, үйлчилгээ явуулдаг. Мөн нүдний мэс засал хийдэг. 
Утас: 7000 8940
Хаяг: 3-р эмнэлгийн баруун талд Онол булгант төвийн 2 давхарт

“Сөүл” нүдний төв

Нүдний бүх төрлийн үзлэг оношлогоо, эмчилгээ, мэс засал,зөвлөгөө өгнө.
Утас: 7709 8989
Хаяг:  БЗД, 15-р хороо, Бөхийн өргөөний уулзвар зүүн талд, Сөүл нүдний төв

“Талимаа” эмнэлэг

“Талимаа” нь нүд, дотор, мэдрэл, уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн эмнэлэг юм.

Утас: 99187853, 91187853, 99080958
Хаяг: БГД, 12-р хороо, 6-р бичил хороолол, 28-р сургуулийн баруун талд, 12, 13-р байрны дунд

“Орбита” нүдний эмнэлэг

“Орбита” эмнэлэг нь дараах үйлчилгээг үзүүлдэг

  • Мэс засал
  • Оношилгоо, шинжилгээ, үзлэг
  • Лазер эмчилгээ
  • Хараа зүйн оношилгоо

Утас: 11 316358
Хаяг: СБД, 4-р хороо, Сөүлийн гудамж 29/2

“Солонго” нүдний эмнэлэг

Олон улсын жишигт хүрсэн, нүдний нарийн мэргэжлийн иж бүрэн цогц үйлчилгээг ард иргэддээ чанартай үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд 10 жил болсон. Мөн БНЭУ-ын ВИЗИТЕХ нүдний төвтэй хамтран ажиллаж, зөвлөх эмч доктор Вине Гародиа, Р.П.Сингх нартай 8 дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Утас: 7705 6699
Хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард, Дүнжингарав худалдааны төвийн урд “Sunrise” хотхонд  

“Сондра” нүдний эмнэлэг

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн түшиц Сондра нүдний эмнэлэг нь урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, мэс заслын 90 гаруй үйлчилгээг үзүүлж байна. Нийт 10 төрлийн болор суулгаж байгаагаас гадна, нүдний даралт бууруулах, торлог-шилэнцрийн мэс заслыг стандартын дагуу хийж гүйцэтгэж байна.
Утас: 7725 8888
Хаяг: СБД, 1-р хороо Энхтайваны өргөн чөлөө-30

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд