No menu items!
HomeНийгэмЭрэн хайх, аврах багийнхан таван хүнийг эсэн мэнд олж, нурангид дарагдсан 12...

Эрэн хайх, аврах багийнхан таван хүнийг эсэн мэнд олж, нурангид дарагдсан 12 иргэний цогцсыг гаргажээ

-

БНТУ-д эрэн хайх, аврах ажиллагаанд оролцохоор Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах багийнхан мөрч хоёр нохойн хамтаар таван хүнийг /2023.02.09/ эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. Ингэснээр нийт найман хүнийг /2023.02.08-ны өдөр 3 хүн/ эсэн мэнд нурангиас гаргаад байна.

Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/  цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад өглөө.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн баг хээрийн эмнэлгийн майхнаа дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

зураг
зураг
зураг
зураг
зураг

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд