No menu items!
HomeЗөвлөгөөЖ.Аззаяа: Хүүхэд нь харшилтай, арьсаар нь тууралт гардаг бол чихэрлэг сиропон эмээс...

Ж.Аззаяа: Хүүхэд нь харшилтай, арьсаар нь тууралт гардаг бол чихэрлэг сиропон эмээс татгалзаарай

-

Хүүхэд харшилтай, арьсаар тууралт гардаг эцэг эхчүүд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэйг Арьс өвчин судлалын төвийн их эмч Ж.Аззаяа зөвлөлөө.

Атопийн дерматит, хүүхдийн экзема нь ижил утгатай юм. Атопик дерматит нь эпидермисийн хоригыг бүрдүүлэгч уургын генийн мутацаас үүсэлтэй архаг явцтай, арьсны өвчин. Энэ нь  манай орон төдийгүй  дэлхий даяар их тархалттай. Тархалт өндөр байгаа нь нийгэм, хүрээлэн байгаа орчны хүчин зүйл уг өвчин үүсэхэд гол үүрэгтэй байж магадгүй гэж үзэж байна.

Харшилтай, арьсаар тууралт гардаг бол эцэг эхчүүд ахуйн талаас юуг анхаарах вэ?

  • Тасалгааны болон орчны температур +23С, агаарын чийгшилт 60%-аас багагүй байх. Хэт халуун, чийгтэй орчинд байхгүй байх
  • Тоос шороо үүсгэдэг зүйлийг өрөөндөө байлгахгүй байх Үүнд: хивс, номын шкаф, телевизор, компьютер гм
  • Хивсээ тоос сорогчоор цэвэрлэх /тоосонцорын хачиг/
  • Өдөн дэр, орны болон буйдангийн үстэй бүтээлэг хэрэглэхгүй байх
  • Долоо хоногт 3-аас доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байх
  • Гэрт тамхины утаа, арц, хүж, агааржуулагчны үнэр байхгүй байх
  • Сав суулганы болон угаалгын нунтагийг болгоомжтой хэрэглэх
  • Гэрийн тэжээвэр амьтан байлгахгүй байх /амьтны үс ноос/
  • Ургамал, цэцэг болон тоос хүртээдэг цэцгийг гэртээ байлгахгүй байх
  • Ургамлын гаралтай болон чихэрлэг амттай сиропон эм хэрэглэхгүй байх
  • Өрөөндөө угаасан хувцас хатаахгүй байх
  • Душ, саун, подволь зэрэг нойтон газар удаан байхгүй байх
  • Лак, цавуу, будаг зэрэг хурц үнэртэй орчинд байхгүй байх
  • Үслэг, ширүүн, ноосон болон синтетик материалаар хийсэн хувцас өмсөхгүй хөвөн даавуун материалаар хийсэн хувцас өмсөж байх
  • Биеийн хүч шаардсан, хөлс гарахаар дасгал хөдөлгөөн хийхээс татгалзах
  • Сэтгэл санааны хямралаас ангид байх /стрессгүй байх/
  • Арьсаа маажих, зулгалахаас болгоомжил
  • Арьсаа угаах буюу усанд орохдоо сул шүлтлэг эсвэл амьтны гаралтай үнэр будаг ороогүй савангаар угаах ба савангаа усаар сайтар зайлж арилгах.
  • Тууралт гарсан үед аль болох савангаар угаахгүй байх. Үүний оронд содтой усанд орох хэрэгтэй.
  • Усанд удаан хугацаагаар орохгүй  байх/5 мин-аас дээшгүй/
  • Усанд ороод гарангуутаа чийгшүүлэгч тос шууд түрхэх
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд