No menu items!
HomeУлс төрТ.Доржханд: Том хулгайнуудын ард төр байна, гацчихсан байна

Т.Доржханд: Том хулгайнуудын ард төр байна, гацчихсан байна

-

“Хамтдаа өөрчилье” аяны талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Том хулгайнуудын ард төр байна. Төр маань гацчихсан байна. Энэ гацааг гаргахгүй бол цаашид хөгжил байхгүй юм байна. Авлигаа дийлэхгүй. Том хулгайнууд ч зогсохгүй юм байна.

Тийм учраас тогтолцооны өөрчлөлтийг хийе гээд иргэд, залуус санал хүсэлтээ өгсөн. Бид 100 мянга гаруй иргэний гарын үсэг цуглуулж УИХ-д өгсөн ч шийдвэрлэж чадаагүй. Үүний нэг жишээ бол өвөл болсон нүүрсний хулгай ил болж иргэд нийтээрээ бухимдлаа. Одоо гэтэл Койны асуудал гарч ирж байна. Ирэх долоо хоногоос дахин Хөгжлийн банкны асуудлаа ярьж эхэлнэ. Хулгай ярьсаар байгаад амьдрал дууслаа. Тогтолцооны асуудлаа шийдье гээд ярихад нэг талдаа өвөө нар гарч ирээд Үндсэн хуулиа өөрчилье гэдэг ахмадууд гараад ирлээ. Бүр дэглэм өөрчлөх асуудал ярих нь буруу.

ХҮН намын зүгээс авлига, хулгайг өөрчлөхийг хүсэж байна. Бодит орлогыг өсгөж, Монголд амьдрах боломжийг л бий болгохыг хүсэж байгаа юм. Иймд “Хамтдаа өөрчилье” гэдэг аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. 

Миний хувьд автобус, вагоноор зорчиж, сонин тарааж, гудамжаар явна. Бид адил мэдээлэлтэй байхгүй бол мэдээллийн зөрүүгээс болоод тогтолцоо буруу тийшээ явчих гээд байна.

Монгол Улсад нүүрсний хулгай гээд түүхэнд байгаагүй хулгай гарч ирсэн. 40 их наяд төгрөгийн тооцоог бид гаргаж, нийтэд мэдээлсэн. Хөгжлийн Банкны хоёр их наяд төгрөгийн асуудал бий. Дээр нь койны залилан. Цаашид олон асуудал гарна. Нийгэм мартах гээд, мартуулах гээд байна. Хариуцлага тооцохгүй байна. Хуулийн байгууллагууд хариуцлага хүлээлгэх ажлаа удаашруулаад байгаа. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол цаашид хулгай нүүрлэсэн хэвээрээ л байна” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд