No menu items!
HomeЭмч зөвлөж байнаМ.Түвшинбаяр: Таргалалт, биологийн цагийн алдагдал нь хөхний хавдар үүсэх шалтгаан болдог

М.Түвшинбаяр: Таргалалт, биологийн цагийн алдагдал нь хөхний хавдар үүсэх шалтгаан болдог

-

УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Түвшинбаяр хөхний хавдрын талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Хөхний уутанцар, хөхний сүүний суваг дотор хавдар үүсдэг бөгөөд хөхний хорт хавдар нь зөвхөн эмэгтэй хүнд тохиолддоггүй гэдгийг тэрээр онцоллоо. Хөхний хавдар нь нийт эрчүүдийн 0.5-1 хувьд нь тохиолддог ажээ. Статистик мэдээллээр, манай улсад жилд 250-300 орчим хөхний хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байна.

Хөхний хавдрын эрсдэлт хүчин зүйл, шалтгаан нь юу вэ?

  • Таргалалт – Таргалалтын үед эстроген даавар болон хөхний өөхөн эд ихэссэнээр хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг байна.
  • Амьдралын хэв маяг – Архи, тамхины хэрэглээ болон бусад буруу хэвшлүүд нөлөөлдөг.
  • Удамшил – Цусан төрлийн эмэгтэй хүмүүс дунд хөхний хавдар үүссэн бол удамших хандлагатай байдаг. Иймд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдах хэрэгтэй.
  • Соронзон туяанд ажилладаг хүмүүс – Ийм нөхцөлд удаан хугацаанд байдаг хүмүүст хөхний хавдар үүсэх эрсдэлт нэмэгддэг.
  • Биологийн цагийн алдагдал – Биологийн цаг алдагдсаны улмаас дааврын тэнцвэргүй байдал үүсэж, цаашлаад хөхний хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог.
  • Хөхөөр хооллохгүй байх – Хүүхдээ хөхөөр хооллохгүй байх эсвэл хэт удаан олон жил хөхөөр хооллох нь эрсдэлт хүчин зүйл болдог байна. 
  • Бусад эрсдэлт хүчин зүйл буюу даавар эмчилгээ удаан хэрэглэх нь хөхний хавдар үүсэхэд нөлөөлдөг.

Хэдэн насны хүмүүс хөхний хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй вэ?

ДЭМБ-аас 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдах ёстой гэж зөвлөсөн байдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгээр нарийн мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай багажийн болон лаборатори шинжилгээг хийлгэж дадвал хөхний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлох бүрэн боломжтой.

Манай улсад хөхний хорт хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь 45-55 насныхан байна. Тийм учраас 40 наснаасаа эхлээд урьдчилан сэргийлэх үзлэгтээ орж байх хэрэгтэй.

Хөхний хавдрын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Та толинд харахад

  • хөхний толгой татагдсан,
  • хөхний хэлбэр хэмжээ алдагдсан,
  • хөхөө шалгах үед янз бүрийн голомт үүсгэвэр үүссэн,
  • хөхний толгойноос шингэн гарсан тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид зайлшгүй хандах шаардлагатай. Хөхний хавдарнь хэсэг газрын болон системийн гэсэн үндсэн хоёр эмчилгээтэй байдаг. Хэсэг газрын эмчилгээнд мэс заслын эмчилгээ, туяа эмчилгээ ордог. Системийн эмчилгээнд бай, хими, даавар, дархлаа гэсэн эмчилгээнүүд багтдаг.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд