No menu items!
HomeХэн юу хэлэвМТА: Төлсөн татварынхаа 90 хувийг буцаан аваарай

МТА: Төлсөн татварынхаа 90 хувийг буцаан аваарай

-

Монгол Улсын Үндсэн хуульд заасан албан татвар төлөх үүргээ биелүүлсэн татвар төлөгч эрхээ эдэлж, буцаан олголтоо авах боломжтойг татварын байгууллагаас мэдээлэв.

Тодруулбал, “Танай байгууллага тайлангаа хугацаанд нь гаргаад, татвараа бүрэн төлчихвөл төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах эрхтэй болно. 2019 оны шинэ хуулиар татвар ногдох орлого нь 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой АНН, байгууллагууд 10 хувиар татвар төлөөд, түүнийхээ 90 хувийг буцаан авах боломжтой болсон. Мөн та хуульд заасан бусад хөнгөлөлт болон илүү төлсөн татвараа буцаан авах боломжтой” гэдгийг МТА-ны төлөөлөл хэллээ.

ААНОАТ-ын 22.1, 22.5-р зүйлд заасан хөнгөлөлтийг эдлэх, 28.4-д заасан илүү төлсөн татвараа буцаан авахдаа:

1) Тайлангаа хугацаандаа ирүүлсэн байх

2) Ногдуулсан албан татвараа 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлсөн байх

3) Хуулийн 22.1 болон 22.5.1-д заасан хөнгөлөлт эдлэх бол хуульд зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагатай.

Хэрхэн буцаан авах вэ ?

1) ААНОАТ-ын тайлангийн ХМ-02 “Албан татварын хөнгөлөлтийн тооцоолол”-ын хавсралт мэдээг заавал бөглөсөн байх

2) Буцаан олголт авах хүсэлтээ татварын албанд цахимаар заавал илгээсэн байх хэрэгтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд