Р.Мөнхтуяа: Нэг харилцагчаас тийм хэмжээний гүйлгээ гарах боломжгүй

0
411

Иргэн Г.Ган-Очирын Хаан банкны дансанд 9.9 их наяд төгрөг орсон гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. Тэгвэл энэ асуудлаар Хаан банкнаас албан ёсны тайлбар хийлээ.

Тус банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр, системийн боломжит оронгоор тооцоолж хийсэн. Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш. Харин дансны хөдөлгөөнийг банкны системийн боломжит дээд оронгоор хязгаарласан байгаа. 

Хаан банкны нийт актив хөрөнгө 11-р сарын 30 өдрийн байдлаар 13,4 их наяд төгрөг байна. Тиймээс нэг харилцагчаас ийм хэмжээний гүйлгээ гарах боломжгүй. Бид банкны тухай хуулийн дагуу олон нийтэд улирал тутам тайлагнах ёстой актив хөрөнгө, зээл, ашигт ажиллагаа, орлогын тайланг мэдээлдэг” гэв.