No menu items!
HomeЭдийн засагМонголбанк: Капитал банкны хөрөнгийг Монголбанкны удирдлагууд ашиглаагүй

Монголбанк: Капитал банкны хөрөнгийг Монголбанкны удирдлагууд ашиглаагүй

-

Улсын Их Хурлын энэ сарын 1-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Капитал банкны хөрөнгийг Монголбанкны удирдлагууд ашигласан эсэх талаар асуулт тавьж, шалгахыг хүссэн. Энэхүү асуулттай холбогдуулан Монголбанкнаас дараах мэдээллийг цахим хуудсандаа байрлуулжээ.

Тодруулга

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 32 тоот тогтоолоор Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Банкны эрх хүлээн авагч нарын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, татан буугдсан Капитал банкны төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөөс төрийн хохирлыг барагдуулахыг үүрэг болгосон байдаг. Энэ хүрээнд Капитал банк болон түүний хамаарал бүхий этгээдийн хөрөнгийг Эрүүгийн цагдаагийн албаны санал, прокурорын зөвшөөрлөөр битүүмжлэн хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж тогтоолгосон бөгөөд эд хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлэх, дуудлага худалдаанд оруулах бүрдээ прокурорын зөвшөөрлөөр битүүмжийг чөлөөлөн хохирлыг барагдуулан ажиллаж байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах ажиллагаа эхэлснээс хойш нийт  335.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан.Үүнээс төрийн 25 байгууллагын даатгагдсан болон даатгагдаагүй харилцах хадгаламжийг 100.4 тэрбум төгрөгөөр бүрэн барагдуулсан байна. Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 9.74 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 30 байршилд 57 ширхэг 25.06 тэрбум төгрөгийн өр төлбөрт хөрөнгө тооцон шилжүүлсэн бол одоо 69.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ажлын хэсгийн тайланг Монгол Улсын Их Хурлын 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсэг Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг нэн тэргүүнд барагдуулан ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүнээс тодруулж буй орон сууц нь Капитал банкны эд хөрөнгө биш бөгөөд Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудад хамааралгүй болно.

Монголбанканд Анод банкны эрх хүлээн авагчаас шилжүүлсэн шаардах эрхийн хүрээнд Замбуулин Виллажийн 3 орон сууцыг газрын хамт өр төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон боловч Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан Засгийн газрын журам батлагдаагүй байгаатай холбогдуулан тус хөрөнгө нь Монголбанкны өмчлөлд шилжин ирээгүй байгаа. Монголбанкны зүгээс авлагыг бэлэн мөнгөөр төлүүлэхээр тухайн зээлдэгчтэй ажиллаж байгаа болно.

МОНГОЛБАНК

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд