No menu items!
HomeНийгэм"Риновирус томуу, томуу төст өвчний 21.2 хувийг үүсгэж байна"

“Риновирус томуу, томуу төст өвчний 21.2 хувийг үүсгэж байна”

-

Томуу томуу төст өвчний 45 дугаар долоо хоногийн мэдээг НЭМГ-аас танилцууллаа. Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 212 сорьцонд шинжилгээ хийхэд 21.2%-ийг риновирус, 3.3%-ийг SARS-CoV-2 вирус, 3.3%-ийг улирлын короновирус, 1.8%-ийг иж томуу вирус, 0.9%-ийг хүний метапневмовирус, 0.9%-ийг бокавирус, 0.4%-ийг энтервирус, 0.4%-ийг аденовирус тус тус эзэлж байна.

45 дугаар долоо хоногийн мэдээгээр хамгийн их хувиар илэрсэн риновирусийн халдварын үед,

– Хамрын салст бүрхүүл хавагнаж, хөөх,

– Цусны судас өргөсөх,

– Хамрын нус гоожих, шингэн ихээр ялгарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Урьдчилан сэргийлэх аргууд

  • Амны хаалт зүүх
  • Цаг агаартаа тохируулан дулаан хувцаслах,
  • Хөнгөн явцтай өвчлөлийн үед хамрын дусаалга хэрэглэх, давс, содны уусмалаар ам хамраа зайлах хэрэгтэй.
  • Шим тэжээлтэй хоол идэх, гэрийн дэглэм сахих,
  • Шингэн их уух зэрэг ханиад томуугийн үед авдаг арга хэмжээнүүдийг авч болно.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд