No menu items!
HomeЗөвлөгөөБ.Жаргал: Нойргүйдээд байвал дараах дэглэмүүдийг баримтлах хэрэгтэй

Б.Жаргал: Нойргүйдээд байвал дараах дэглэмүүдийг баримтлах хэрэгтэй

-

СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч, АУ-ны доктор Б.Жаргал нойргүйдлээс урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөгөөг өглөө.

Хоногийн хэдэн цагт нойр авах ёстой вэ?

Хүн хоногийн 24 цагийн 8-9 цагт нь хангалттай сайн унтаж чадвал үлдсэн 15-16 цагийг эрч хүчтэй, анхаарал сайтай, сэтгэл санаа тайван, ажлын бүтээмжтэй өнгөрүүлэх боломжтой. Энэхүү тэнцвэржилтийн үр дүнд бодисын солилцоо эрчимжиж, зүрх судасны үйл ажиллагаа, дархлаа тогтолцоо сайжирдаг.

Нойргүйдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Тогтмол цагт унтаж хэвших – Доод тал нь оройн 23 цагт унтаж, өглөө 6-7 цагт сэрвэл тохиромжтой.
  • Унтлагын өрөө гаднын дуу, чимээнээс тусгаарлагдсан байх
  • Унтахаас өмнө өрөөг агааржуулах
  • Аймшгийн, сэтгэл хөдөлгөм ном уншихгүй байх
  • Хэт их ачаалалтай дасгал хийхгүй байх
  • Унтлагын өрөөнд зурагт байршуулахгүй байх
  • Их зүйл бодож шаналахгүй
  • Хэт их идэхгүй байх
  • Кофе, цай хэрэглэхгүй
  • Согтууруулах ундаа хэрэглэхгүй
  • Тамхи татахгүй байх хэрэгтэй.

Түүнчлэн, Нойргүйдэл бол өвчин биш, харин өвчний шинж тэмдэг, тиймээс нэн түрүүнд нойргүйдлийн шалтгааныг олж тодруулах хэрэгтэй. Нойр ханахгүй байхын нэг шалтгаан нь нойргүйдэл. Унтахгүйгээр орондоо хэвтэх тусам нойргүйдэл даамжирдаг аюултай, тиймээс унтахгүй байвал босоод ажлаа хийх, ном унших зэргээр хэсэг байгаад, нойроо дахин хүрэхийг хүлээвэл зүйтэй.

  • Ихэнхи тохиолдолд ядаргаа хуримтлагдсанаас, мөн сэтгэлийн цочрол, стрессийн дараа нойргүйддэг. 
  • Зөвхөн насанд хүрэгсэд л нойргүйтэлтэй тулгардаг гэж бодож байгаа бол үгүй. 1 – 5 насны хүүхдүүдийн 25 %нь нойргүйддэг. Өсвөр насныхан нойр хэвийн бус болсноос болоод депресст орох, бэлгийн хөгжилд нь муугаар нөлөөлөх зэрэг байдал илэрдэг.
  • Нойргүйдэлд хамгийн ихээр өртдөг хүмүүс бол дунд насныхан юм. Учир нь ажлын ачаалал, амьдралын элдэв асуудал ихтэй байдаг нь энэ насныхан нойргүйдэх үндсэн шалтгаан болдог.
  • 65 – аас дээш насныхны нойргүйдлийн шалтгаан нь эрүүл мэнд муудсанаас, тоймгүй олон эм уудгаас, амьдралын түвшин буурснаас, өдрийн дэглэм алдагдсанаас организмынх нь дотоод цаг өөрчлөгдсөнөөс гэх зэрэг шалтгаантай байдаг.
  • Мөн настай хүмүүст хуурамч нойргүйдэл их тохиолддог. Хуурамч нойргүйдэлтэй хүн зөвхөн сэрсэн үеүдээ л санаад, хооронд нь унтсан гэдгээ мэдэхгүй, өөрийгөө цурамхийлгүй хоносон мэтээр боддог хэмээн УХТЭ-ээс зөвлөсөн юм.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд