No menu items!
HomeУлс төрГ.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой

Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой

-

ИХ-ын гишүүд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Монголын санхүүгийн зах зээлийг эрүүл болгох, ААН, хувийн хэвшлийн нуруун дээрх дарамтыг багасгахын тулд хуулийн төсөл өргөн барилаа. Иргэдэд тулгамдсан гол асуудал байрны урьдчилгаа төлбөрийн дарамт байдаг. Ипотекийн зээлд хамрагдахад банкнаас 30 хувийн урьдчилгаа төлбөр төлөх шаардлага тавьдаг. Энэ нь залуу гэр бүлд санхүүгийн асар их дарамт үүсгэдэг.

Хоёрдугаарт, тендерийн барьцаа баталгаа юм. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 60-70 мянган орчим аж ахуйн нэгж бий. Үүний 20-30 хувь нь барилгын салбарт байна. Тэд өөрсдийн өмч хөрөнгөө гурван сараас гурван жилээр байршуулан царцааж байна. Хувийн хэвшлийн болон төрөөс зарласан бүх тендерт оролцоход 50 хувьтай тэнцэх мөнгийг 2-3 жил буюу тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэж дуусах хүртэлх хугацаанд зарцааж байгаа. 

Даатгалын болон Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэд, ААН-д дарамт болж байгаа асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг гаргаж ирж байна. Банкны барьцаа баталгаа, урьдчилгаа төлбөрийг орлох шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх эх үүсвэрийг нь хууль эрх зүйн орчноор нээж өгч байгаа. Энэ бол даатгалын баталгааны асуудал.

Иргэдийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой. Ийм шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх тухай ярьж байгаа юм. Олон улсад энэ практик нэвтэрсэн байдаг” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд