No menu items!
HomeДэлхийЧеченийн тэргүүн Р.Кадыров Оросын цэргийн ухралтыг шүүмжилжээ

Чеченийн тэргүүн Р.Кадыров Оросын цэргийн ухралтыг шүүмжилжээ

-

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр Россия-1 телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа Украин улстай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломжтой талаар байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ тэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины төрийн Думын гишүүдтэй уулзахдаа илэрхийлсэн байр суурийг давхар уламжилсан байна.

Бид хэлэлцээ хийхээс татгалзахгүй, гэхдээ хэлэлцээ хийхээс татгалзаж хойшлуулах тусам бидэнтэй тохиролцоонд хүрэхэд хэцүү болно гэдгийг ойлгох хэрэгтэй”-г Ерөнхийлөгч Путин Думын гишүүдтэй ярилцахдаа хэлсэн аж.

“Украины газар нутгаас гарсны дараа хэлэлцээ хийх нөхцөлийг Киев тулгаж байгаа. Тэдний санааг Лондон, Брюссель, Вашингтонд өөгшүүлж байна. Хэрвээ энэ нь тэдний сонголт юм бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тодорхойлсон цэргийн тусгай ажиллагааны зорилгыг хэрхэн биелүүлэхээ бид мэдэж байна” гэж С.Лавров ярьжээ.

Украины армийн сөрөг довтолгоо Оросын цэрэгт эзлэгдсэн тус улсын зүүн хязгаарт үргэлжилж буй. Ням гаригт Украины армийн командлагч, генерал Валерий Залужный есдүгээр сар гарснаас хойш цэргүүд нь 3,000 орчим хавтгай дөрвөлжин километр газар нутгийг чөлөөлөөд байгааг мэдээлжээ. Украины цэргүүд Оросын хилээс ердөө 50 км-ийн зайд ирээд байгааг ч тэр бас мэдэгдсэн байна.

Киевийн дэргэдээс Оросын цэрэг ухарснаас хойш Украины арми хамгийн том амжилтад хүрээд байгаа бөгөөд цаашид давшилтыг улам бататгахын тулд Украинд илүү их зэр зэвсэг нийлүүлэхийг тус улсын Гадаад хэргийн сайд барууны холбоотнууддаа хандан уриалаад байна. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ зэвсэгт хүчин нь Харьков мужаас Донецк руу татагдаж, хүчээ дахин хуваарилж байгаатай холбон энэхүү ухралтыг тайлбарласан байна. Гэвч энэ мэдэгдлийг хийхийн өмнө ОХУ-ын БХЯ-наас Харьковт нэмэлт хүч илгээж байгаа тухай мэдээлж байсан юм. Ийм ойрхон эсрэг тэсрэг зөрчилтэй мэдэгдэл хийсэн нь шинжээчдийн анхаарал татаж байна.

Оросын талын албан ёсны байр суурь бүрхэг, ойлгомжгүй байгаа бол Оросын цэргийн судлаачид, үндсэрхэг үзэлтнүүд армийнхаа ухралтын талаар шүүмжилсэн, бухимдсан агуулгатай сэтгэгдэл бичиж, байр сууриа илэрхийлсээр байгааг хэвлэлүүд онцолжээ. Арми нь Украинд ялагдаж байхад энэ бямба гарагт Москва хотын өдрийг тэмдэглэж, нийслэлд баяр наадам зохион байгуулж буйг тэдний зарим нь хурцаар шүүмжилжээ. Түүнчлэн, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хамгийн үнэнч хүмүүсийн нэг гэгддэг Чеченийн БНУ-ын тэргүүн Рамзан Кадыров өчигдөр Украин дахь Оросын армийн ухралтыг ширүүн шүүмжилж, мэдэгдэл хийжээ. Тэрээр “Тэд алдаа гаргасан тул шаардлагатай дүгнэлтээ гаргах ёстой гэж би үзэж байна. Даруй стратегиа өөрчлөхгүй бол би Батлан хамгаалах яам болон улсын удирдлагуудтай уулзаж, газар дээрх бодит байдлыг тайлбарлахаас өөр арга алга” гэсэн байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд