ХНХЯ-наас хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийг гаргажээ. Тодруулбал, 11-р сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 21-нд, хүнс тэжээлийн дэмжлэгийг 15-нд олгох аж.
Түүнчлэн,
Нийгмийн халамжийн тэтгэвэр 15, 25-нд
Асаргааны тэтгэмж, бусад хөнгөлөлт тусламж сарын 15, 25-нд
Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 15-нд
Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж сарын 15, 25-нд
Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж сарын 15, 25-нд
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж сарын 15, 25-нд
Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлосн эх, эцэгт олгох тэтгэмж сарын 21-нд
Хүүхдийн мөнгөн хуримтлал сарын 21-нд
Насны хишиг сарын 25-нд
Эхийн алдар, одонгийн мөнгөн тусламж сарын 25-нд
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 15, 25-нд
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ сарын 15-нд тус тус хуваарийн дагуу олгогдох аж.