No menu items!
HomeХэн юу хэлэвО.Цогтгэрэл: Иргэд ядуурч, улсын өр нэмэгдэж, улсаараа дампуурах боллоо

О.Цогтгэрэл: Иргэд ядуурч, улсын өр нэмэгдэж, улсаараа дампуурах боллоо

-

АН-ын бүлгээс 2023 оны алдагдалтай төсөв батлахыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “2023 оны төсвийг АН-ыг зүгээс эсэргүүцэж, төсвийг алдагдалгүй батлахыг шаардсан. Иргэд ядуурч, улсын өр нэмэгдэж, улсаараа дампуурах боллоо. Төсвийн алдагдал их байхаар иргэд ядуурна гэж яагаад яриад байгаа юм бэ гэж зарим хүн гайхаж байж магадгүй. Учир нь улсын өр ихэсч байна. Маш олон сөрөг зүйлс бий.

Төсвийн алдагдлыг дагаад иргэдэд, бизнес эрхлэгчдэд мөнгө очихгүй. Төр данхайна. Ирэх онд хийгдэх төлөвлөлтүүдийг хийх боломж бололцоо бий болохгүй. Тэгэхээр энэ удаагийн Монгол Улсын төсвийг дэмжих боломжгүй. Мэдээж МАН хэт олонх учраас хуулиа батлаад явах байх.

Монгол Улсын хүн амын гурван хүн тутмын нэг нь ядуу гэж үздэг байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь ядуурсан байна. 2023 онд улсаараа дампуурах эрсдэл бий болчихлоо. Эрх баригчид одоо зогс. Бодлогоо өөрчил” хэмээлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд