No menu items!
HomeЗөвлөгөөЧихрийн шижин нь архаг явцтай, үхэлд ч хүргэж болохуйц өвчин

Чихрийн шижин нь архаг явцтай, үхэлд ч хүргэж болохуйц өвчин

-

Чихрийн шижин нь архаг явцтай, үхэлд ч хүргэж болохуйц өвчин гэдгийг НЭМҮТ-өөс анхаарууллаа. Тодруулбал, чихрийн шижин өвчин нь тархины харвалт, зүрхний шигдээс, судасны бөглөрөл, нарийсал, хараа муудах, сохрох, бөөрний дутагдалд хүргэх эрсдэлтэй ажээ.

УГТЭ-ийн дотоод шүүрлийн эмч Ц.Энхцэцэг “Чихрийн шижин нь нойр булчирхайн бета эс хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин даавар нь өөрийн бие махбодод нөлөөлж чадахгүй болсноос цусан дахь глюкозын хэмжээ ихсэж их уух, их шээх шинж тэмдгээр илэрдэг архаг өвчин.

Чихрийн шижинг хэв шинжид ангилдаг бөгөөд I хэв шинж нь удамшлын шалтгаантай, инсулин даавар дутагдсанаас үүснэ.

Харин II хэв шинж үүсэхэд таргалалт ялангуяа хэвлийн хэсгийн, хөдөлгөөний хомсдол, тамхи, архины хэт хэрэглээ зэрэг нөлөөлдөг. Мөн аав ээж нь чихрийн шижинтэй эсэх / аль нэг нь чихрийн шижинтэй байхад 40 %-ын магадлалтай/, жирэмсэн үед чихрийн шижинтэй байсан эсэх нь ч нөлөөлж болно.

Чихрийн шижингийн хүндрэлийг хоёр хувааж үздэг. Нэгд, эрт  үеийн хүндрэл.  Энэ үед цусан дахь глюкозын хэмжээ  буурч эсвэл ихсэж кетоацидозын комд орж болно. Улмаар амь насанд ч эрсдэл учирч болзошгүй.

Хоёрдугаарт, хожуу үеийн хүндрэл гэж бий. Тухайлбал нүдний талаас хүндрэл үүсч нүд бүрэлзэх, сайн харахгүй байх шинж тэмдэг илэрдэг. Ер нь нийт хараагүй болсон тохиолдлын 25 хувь нь чихрийн шижингийн гаралтай гэж оношлогдсон байдаг.

Мөн бөөрний үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй. Чихрийн шижингийн улмаас бөөрний судаснууд гэмтсэнээр шүүх үйл ажиллагаа нь алдагддаг. Энэ үед артерийн даралт ихсэх, шээсээр уураг алдагдах, хавагнах зэрэг олон шинж тэмдэг илрэхээс гадна бөөрний дутагдалд ч орж болно. Нийт бөөрний дутагдалд орж байгаа хүмүүсийн 50 хувь нь чихрийн шижингийн гаралтай байдаг гэх судалгаа бий.

Дараад нь мэдрэлийн талын хүндрэл байна.  Тухайлбал, ихэвчлэн хөл тавхайн мэдрэлүүд гэмтсэн байдаг л аа. Цусанд глюкоз тогтмол өндөр байснаас мэдрэлийн эсүүд гэмтэж, хөл даарах, гар, хөлийн үзүүрүүд нь бадайрах, хөрөх, хөлийн үзүүрүүд чимчигнэх, өвдөх, шархлах зэрэг шинжээр илэрнэ.

Хөл бол бидний зүрхнээс цус очиж байгаа хамгийн зах хязгаарын эрхтэн. Тэнд очиж байгаа цусан хангамж муудаж, судаснууд нь нарийсаад ирэхээр очиж байгаа тэжээл нь хомсдоно.

Тэгэхээр ямар нэгэн гэмтэл авах, цохих, бариу гутал өмсөх, холголт үүсэх, шархаа өөрөө оролдох, хумс шигдэх  зэргээс нянгийн халдвар болох учраас анхаарах хэрэгтэй. Үүнээс болоод хүмүүс хөлөө тайруулах хэмжээнд хүртэл хүндэрч болдог” гэдгийг ярилцлага өгөх үеэрээ хэлсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд