No menu items!
HomeЭрүүл мэндХаниад, томууг эмчлэх уламжлалт аргууд

Ханиад, томууг эмчлэх уламжлалт аргууд

-

Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргуудын талаар мэргэжлийн байгууллага, эмч нарын өгсөн зөвлөгөөг нэгтгэн хүргэж байна.

Б.Лхагважав: Долоо хоногт 2-3 удаа иллэг хийх нь бага насны хүүхдийн дархлаанд маш сайн нөлөөтэй

НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны Б.Лхагважав: Уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы талаар хүмүүс маань мэдэх байх. Бага насны хүүхдийн бие организм нь өөрөө бадган мөн чанартай байдаг бөгөөд амьсгалын замын өвчин тусвал хүндрэх хандлагатай байдаг. Гэрийн нөхцөлд ханиад, томуунаас сэргийлэхийн тул цэгэн иллэг хийж өгөх хэрэгтэй. Тухайлбал,

  • Хөмсөгний дотор талын төгсгөл хэсгийн хос цэг,
  • Хамрын угалзны хоёр талын хос цэг
  • Доод уруулын хонхор оочийн хонхор
  • Эгэмний дээд хонхор
  • Чихний арын товгор
  • Шилний хонхорын хоёр талд дарж, иллэг хийнэ.

Дөрвөн толь буюу хоёр гарын алга, хоёр хөлийн ул болон нуруу, хөл, гар зэрэгт шар тос, сүүлний тосоор, сайтар иллэг хийж, эрт унтуулж амраана. Долоо хоногт 2-3 удаа иллэг хийх нь бага насны хүүхдийн дархлаанд маш сайн нөлөөтэй.

НЭМҮТ: Ханиад томуу хүрсэн үед гэрийн нөхцөлд хийж болох уламжлалт засал

Ханиад томуу хүрсэн үед гэрийн нөхцөлд хийж болох уламжлалт заслын талаар НЭМГ-аас мэдээлэл өглөө.

Бүлээн усанд хөлийг нь дүрэх

Хөл түлэхээргүй халуун усанд /Хүүхдэд 5 минут, том хүнд 15 минут/ шилбэний яс далд орохоор, болж өгвөл эрээн булчинг
бүрэн хамрахаар дүрнэ. Мөн үүнтэй зэрэгцэн төвөнхийн доод хонхорт халуун бигнүүр тавина. Хөрөнгүүт нь аваад хоолойг
дулаан зөөлөн даавуугаар орооно. Салхи оруулж болохгүй. Хөлийг тослоод дулаан оймс өмсүүлэхийг зөвлөжээ.

Адууны мах ашиглан эмчлэх

Адууны махыг маш нимгэн хавтгай хэрчээд буцлам халуун усанд дүрж, гадаргууг борлуулаад, хүүхдийн арьс түлхээргүй
хэмжээнд болгоод хоёр уушгины харалдаа тавиад махаа хөдлөхөөргүй боогоод унтуулна. Энэ аргыг ханиад эдгэтэл
өдөр болгон хэрэглэж болно.

Утах

Хоолойг содтой халуун усны уураар утаж болно. Энэ нь бас л хүйтнийг халуунаар эмчлэх аргад ордог. Үүний тулд утах
боломжтой саванд халуун усаа хийгээд, яг утахынхаа өмнө. сода хийнэ. 1 аяга усанд 1 цайны халбага байхаар тооцно.

Хөлрөх

Хөлрөх засал маш сайн аргадаа ордог. Энэ нь ялангуяа нян халуун хавсарсан өвчний үед хэрэглэдэг. Харин хөлөрсний дараа арьсны нүх сүвийг тосоор бөглөж хүйтэн салхи орохоос, болгоомжилно. Мөн хамрын шинэхэн ханиаданд энэ аргыг хэрэглэж болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд