No menu items!
HomeХэн юу хэлэвЛ.Оюун-Эрдэнэ: Уг нь 800 орчим сая төгрөгийн чартер нислэгийн зардлыг хэмнэсэн

Л.Оюун-Эрдэнэ: Уг нь 800 орчим сая төгрөгийн чартер нислэгийн зардлыг хэмнэсэн

-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МИАТ-ийн Улаанбаатар-Берлин чиглэлийн нислэгтэй холбоотой асуудалд товч тайлбар хийв. 

Тэрээр “Бид МИАТ-ийн онгоцоор ирэхдээ шүүмжлэлд өртсөн. Уг нь 800  орчим сая төгрөгийн зардлыг 40 сая төгрөг болгож хэмнэсэн юм. Бид мэдээлэлдээ ойлголтын зөрүү гаргасан. Гэхдээ иргэдийн хандлага зөв учраас энэ бол бухимдах зүйл биш. Яагаад гэвэл чартер нислэгээр ирдэг байсан соёлыг энгийн байдлаар зохицуулдаг болж байна” гэв.

Түүнийг ХБНГУ-ыг зорихдоо Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийг Берлинд буулгасан хэмээн нэр бүхий иргэн шүүмжилсэн. Харин энэ асуудалд МИАТ-ийн зүгээс тайлбар хийж, хүлцэл өчсөн юм. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд