No menu items!
HomeХэн юу хэлэвТатварынхны бие биеэ хэдэн тэрбумаар нь шагнаж урамшуулдаг асуудлаар “асуулт” тавилаа

Татварынхны бие биеэ хэдэн тэрбумаар нь шагнаж урамшуулдаг асуудлаар “асуулт” тавилаа

-

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр татварын байцаагчдад олгодог урамшууллын талаар Сангийн сайд Б.Жавхланд асуулт тавьжээ. 

Энэ талаар тэрбээр “Татварынхны бие биеэ хэдэн тэрбумаар нь шагнаж урамшуулдаг асуудлаар “асуулт” тавилаа” гэв.

Түүний тавьсан асуулгад

  1. Улсын төсөвт татвар татан төвлөрүүлснийх нь төлөө татварын байцаагчид урамшуулал олгодог зохицуулалт бүхий хэрэгжиж байсан болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй журам, түүний хууль зүйн үндэслэл, хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл,
  2. Дээрх үндэслэл журмын дагуу байцаагчдад олгосон урамшууллын нийт мөнгөн дүнг урамшуулал олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаагаар, түүнчлэн байцаагчдын авсан урамшууллын хэмжээг холбогдох шийдвэрийн хамт хүн тус бүрээр нь гаргаж ирүүлэх зэргийг хүссэн байна.

АСУУЛТ:

зураг

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т асуултыг хүргүүлснээс хойш холбогдох албан тушаалтан 14 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр хүргүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр асуултын хариуг хугацаа хожимдож ирүүлсэн бол тухайн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж заажээ. 

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд