No menu items!
HomeЭмч зөвлөж байнаН.Энхсумъяа: Сонсголын аппаратаа тогтмол зүүснээр хүүхдийн хэл яриа хөгжиж, үгийг гүйцэт сонсох...

Н.Энхсумъяа: Сонсголын аппаратаа тогтмол зүүснээр хүүхдийн хэл яриа хөгжиж, үгийг гүйцэт сонсох боломжтой

-

ЭХЭМҮТ, ЧХХМЗТ-ийн хэл заслын эмч Н.Энхсумъяа сонсголын аппарат, дунгийн суулгацын талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Сонсголын аппарат болон дунгийн суулгацын талаар мэдээлэл өгнө үү?

Сонсгол бууралттай хүүхдэд сонсголын аппарат зүүлгэдэг бол таг дүлий хүүхдэд дунгийн суулгац хийнэ. Сонсголын аппарат, дунгийн суулгац нь ялгаатай л даа.

Тодруулбал, сонсголын аппарат нь дуу чимээг чангалж өгдөг бол дунгийн суулгац нь сонсголын эсийг орлодог гэсэн үг.

Сонсголын аппарат зүүдэг хүүхдийн юуг анхаарах ёстой вэ?

Сонсголын аппарат зүүдэг хүүхдийн тухайд, нүд нээлттэй бүх үед сонсголын аппаратыг зүүлгэх ёстой.

Сонсголын аппаратаа тогтмол зүүхгүй байснаар дуу авиаг дутуу сонсох, хэл яриа хөгжихгүй байх, с,ш гэх мэт дуу авиаг сонсохгүй байх аюултай. Мөн үг, үгийн төгсгөлийг дутуу хэлдэг, өндөр давтамжийн авиаг хэлэхгүй байх дутагдал үүсдэг.

Харин сонсголын аппаратаа тогтмол зүүснээр хүүхдийн хэл яриа хөгжиж, үгийг гүйцэт сонсох боломжтой.

Дунгийн суулгац суулгасан хүүхдийн юуг анхаарах вэ?

Дунгийн суулгац суулгалаа гээд шууд хэл яриа хөгждөг гэж ойлгож болохгүй л дээ.

Дунгийн суулгац нь сонсголын эсийг орлож, тухайн хүүхдэд дуу чимээ хүлээн авах боломжийг олгодог.

Дунгийн суулгац суулгасны дараа сонсгол, хэл ярианы засалд явснаар чимээ таньж, ялгаж сурдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд