Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Одоо Монгол Улсыг гэх монголчуудаа сонсож, ухаалаг шийдэл гаргаж эхлэх цаг. Олны санаа оломгүй далай. Монгол хүн бол Монгол түмний үнэт өв, хосгүй баялаг бас боломж. Монгол Монголоо хайрлах бас дэмжих цаг” хэмээн жиргээд дэлхий дахинд хандаж Оросын цөөнхийг туслахыг хүслээ.
Мөн фейсбүүк хуудсандаа “Сайн байцгаана уу. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгч Путин болон Оросоос зугтаж байгаа хүмүүс, түүний дотор Буриад, Тува, Халимаг Монгол ахан дүүстээ хандав. Мөн хүчээр дайчлагдаж байгаа цэргүүд, Украины ард түмэн, Ерөнхийлөгч Зеленскийд хандав. Бас дэлхий нийтэд хандаж байгаа юм. Англи, Монгол үгийг бичгээр оруулав. Түгээгтүн, Дэмжигтүн, Нэгдэгтүн..” хэмээжээ.
Түүнийг үгийг дор хавсаргав.