No menu items!
HomeЗөвлөгөөОхидын бэлгийн бойжилт 10-19 насанд үргэлжилдэг бөгөөд сэтгэл зүйн хувьд тогтворгүй болдог

Охидын бэлгийн бойжилт 10-19 насанд үргэлжилдэг бөгөөд сэтгэл зүйн хувьд тогтворгүй болдог

-

Охидын бэлгийн бойжилт 10-19 насанд үргэлжилдэг ба энэ хугацаанд нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо бүрэн боловсорч гүйцнэ. Тухайлбал:

  • Хөх товойж эхлэх буюу хөх ургах
  • Умдаг, суганд үс ургах
  • Сарын тэмдэг үзэгдэх
  • Огцом өндөр болох
  • Жин нэмэгдэх
  • Батга гарах
  • Хөлрөх
  • Биеийн хэлбэр галбир, дуу хоолой өөрчлөгдөх
  • Сэтгэл санааны хувьд огцом өөрчлөлт гарах

Сэтгэл зүйн хувьд энэ насны охид тогтворгүй байдаг. Тэдэнд эмзэг, айж эмээсэн, сэтгэл зовоосон асуудлууд их тулгардаг учир ээж нар илүү цаг гарган асуудлыг ярилцаж хамтдаа шийдвэрлэх нь хамгийн зөв сонголт юм.

  • Эцэг эхчүүд аль болох тэдэнтэй тулгамдаж буй асуудлыг чөлөөтэй харилцан ярилцах
  • Хувийн үзэл бодлыг хүндэтгэн үзэх
    Бэлгийн бойжилт, нөхөн үржихүйн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авах
  • Өсвөр үеийн кабинетаар үзүүлж зөвлөгөө авч байх
    Залуучууд хөгжлийн төвүүдээр үйлчлүүлэх /Амьдрах ухааны сургалтад хамрагдах, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээс ганцаарчилсан зөвлөгөө авах/
  • Эрүүл мэндийн боловсрол олгодог төрийн бус байгууллагуудаар үйлчлүүлэх тэдний оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй НЭМҮТ-өөс зөвлөв.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд