No menu items!
HomeХэн юу хэлэв"Япон Улс зээл тусламжаа зогсоогоогүй, БНСУ-ыг дамжин өнгөрөхөд виз шаардахгүй"

“Япон Улс зээл тусламжаа зогсоогоогүй, БНСУ-ыг дамжин өнгөрөхөд виз шаардахгүй”

-

Япон улсын Засгийн газар манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон зээл тусламжаа зогсоолоо гэх мэдээлэл цахим орчинд амралтын өдрөөр тархсан. 

Үүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр “Энэ бол бодит байдалд огт нийцэхгүй, ташаа мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл тарааж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн үл ойлголцол үүсгэх, үйл итгэлцлийг бий болгох гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж болохоор байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Монгол Улс Япон улстай иж бүрэн стратегийн харилцааг хөгжүүлж байгаа. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна” хэмээв. 

Ойг тэмдэглэх комиссыг Гадаад харилцааны сайд ахалж буй бөгөөд энэ хүрээнд жилийн туршид 100 гаруй арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Мөн ойг тохиолдуулан Япон улсын Гадаад харилцааны сайд Монголд айлчилсан билээ. 

Түүнчлэн БНСУ руу зорчих транзит нислэгт заавал виз авах шаардлагатай болжээ гэх мэдээлэл гарсан. Энэ талаар хатагтай Б.Батцэцэг “Бүх нислэг БНСУ-аар транзит явж байгаа учир худал ташаа мэдээлэл тараах нь ихээхэн хортой.

Гуравдагч хөрштэй хэрэгжүүлж буй бодлогод сөргөөр нөлөөлүүлэхгүй байх, Монгол Улсын нэр хүндийг оон улсын тавцанд хадгалах, өндөрт өргөхөд туслалцаа үзүүлэхийг хүсэж байна” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд