No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЧ.Гантуул: Ковидоор өвдсөний дараа уушги, зүрх судас, мэдрэл, сэтгэцийн талаас маш их...

Ч.Гантуул: Ковидоор өвдсөний дараа уушги, зүрх судас, мэдрэл, сэтгэцийн талаас маш их өөрчлөлт өгч байгаа

-

ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эмч, клиникийн профессор Ч.Гантуул КОВИД-19 халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Ковид-19-өөр өвдөөд эдгэсний дараа дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай юу. Ямар шинжилгээ хийлгэх вэ?

Ковид-19-өөр өвдөөд эдгэсний дараа 1-2 хоног өрхийн эмнэлэг болон ковидын амбулаторид үзүүлж, зохих ёсны шинжилгээг хийлгэнэ. Ингээд биеийн байдлаа тодорхойлуулж хяналтад орох эсэхээ шийднэ.

Харин хүндээр өвдсөн хүмүүс маань эмнэлгээс гараад 4 долоо хоногийн дараанаас багажийн шинжилгээ хийлгэнэ. Үүнд рентген, компьютер томограф, спирограф, зүрхний цахилгаан бичлэг, эхо зэрэг тухайн эмчийнхээ зөвлөсөн оношилгоог хийлгэнэ.

Ковид-19-өөр өвдөөд эдгэсэн архаг, суурь өвчтэй хүмүүс ямар дэглэмийг баримтлах шаардлагатай вэ?

Архаг өвчний үндсэн эмчилгээг таслалгүй хийнэ. Мөн вакцинжуулалтад бүрэн хамрагдах хэрэгтэй. Вакцинжуулснаар тухайн эмгэг хүндрэх эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой юм.

Түүнчлэн гадуур явахдаа зай барьж, шаардлаггүй бол эмнэлэгт очих хэрэггүй. Эмийг тухайн эмчийн зөвлөсний дагуу нөөцөлж, хоол хүнсээ базааж авна. Учир нь архаг суурь өвчтэй хүмүүс маань байнга гадуур яваад байвал халдварт өртөх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг.

Харин хөнгөн болон хүндэвтэр өвсөн хүмүүс эдгээд 1-2 хонгийн дотор эмчид очиж, хяналтад орно.

Цаашид юуг анхаарвал зохистой вэ?

Ковид-19-өөр өвдсөний дараа уушги, зүрх судас, мэдрэл, сэтгэцийн талаас маш их өөрчлөлт өгч байгаа. Тиймээс уушгины талын эмгэг илэрсэн бол уушгины эмчид, зүрх, сэтгэц, мэдрэлийн талаас шинж тэмдэг илэрсэн бол тухайн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Тухайлбал сэтгэцийн талаас өөрчлөлт өгч байвал сэтгэцийн эмчийн хяналтад байхаас гадна сэтгэл заслын эмчилгээг хийлгэнэ.

Ковид-19-өөр өвдөөд эдгэсний дараах сэргээн засах эмчилгээний талаар мэдээлэл өгнө үү?

Ковид-19-өөр хүнд өвдсөн хүмүүс сэргээн засах эмчилгээг хийлгэнэ. Хөнгөн, хүндэвтэр өвдсөн хүмүүс заавал тэр эмчилгээг хийлгэх шаардлагагүй. Харин өдөрт иддэг хоолоо зохицуулж, шингэнээ сайн ууж, дархлаагаа сэргээнэ. Мөн дасгал хөдөлгөөн, иог сайн хийхийг зөвлөе.

Ковид-19-ийн дараах сэргээн засах эмчилгээг харьяа дүүргийн эмнэлэгт хийлгэнэ. Тухайн эмч нь үзээд ямар эмчилгээг хийхээ шийднэ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд