No menu items!
HomeНийгэмЭмнэлгүүд ажилчдынхаа цалинг 10-30 хувиар нэмэгдүүлжээ

Эмнэлгүүд ажилчдынхаа цалинг 10-30 хувиар нэмэгдүүлжээ

-

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сард эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлсэн. Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүрийн өртөг, зардлыг шинэчлэн тооцож, эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна.

Энэхүү эрүүл мэндийн салбарт хийгдсэн цогц шинэчлэлийн хэрэгжилт нь цаг хугацааны хувьд Коронавирусын цар тахлын үетэй давхцсан хэдий ч бид шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж ажиллалаа. Эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр санхүүжүүлсний үр дүнд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой урсгал засвар үйлчилгээг хийх асуудлыг төсвийн шууд захирагчийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна.

Салбарын шинэчлэлийн үр дүнг хэлэлцэх, цаг үеийн тулгамдсан асуудлаар санал солилцож, цаашид анхаарч ажиллах үүрэг чиглэл өгөх зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага болон Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны 8 сарыг Эрүүл мэндийн ажилчдын Нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарлаж байгааг мэдэгдсэн бөгөөд тэрээр Засгийн газрын зүгээс 2022 оны 1 улиралд эрүүл мэндийн ажилчдын цалингийн доод жишгийг тогтоосон 107 дугаар тогтоолыг баталсны үр дүнд эрүүл мэндийн байгууллагууд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлж эхэлснийг сайшаан тэмдэглэлээ. Тухайлбал,  Эрүүл мэндийн сайд өнгөрсөн 7 хоногт Өвөрхангай аймгийн Хархорин суманд албан томилолтоор ажиллах үед эмнэлгийн удирдлага “эмч, ажилчдын үндсэн цалинг 10-25 хувиар нэмэгдүүлж, улирал бүр урамшуулал олгож байгаа” талаар танилцуулсан жишээг дурьдлаа.

Мөн хурал дээр Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчиддаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчиддаа  500.000 төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмсэн талаараа мэдээллээ. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нь уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн байна. Амгалан төрөх газар 2022 оны 7 сарын 1 өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн байна.

Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад “Нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд холбогдох хууль, журамд заасны дагуу эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, эмч ажилчдын байрны урьдчилгаа төлбөр төлөхөд санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх гэрээ байгуулсан банкуудтай хамтран ажиллах чиглэл өглөө.

Орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдах эмч, ажилчдыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй, ил тод зарчмаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын болон бусад талын оролцоотойгоор зохион байгуулахыг үүрэг болголоо. Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн орлогын тодорхой хувийг эмнэлэгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэхэд зарцуулж, тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа гэж ЭМЯ-наас мэдээлжээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд